• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 6, 2023
Эдийн засаг

Нийт бүртгэлтэй ААНБ-ын 36.9% нь л үйл ажиллагаа явуулж байна

yld
С.Ангирмаа
12 сарын 6, 2023
12 сарын 6, 2023

Нийт бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллага (ААНБ)-ын тоо жилийн өмнөхөөс 8.3% өсөж 253.4 мянгад хүрчээ. Хэн, хаана, ямар үйл ажиллагаа явуулаад байна? 

Хөлдсөн тоонууд

Нийт ААНБ-аас хуулийн этгээдийг салгаж харвал 248.8 мянга байгаа. Хуулийн этгээд гэдэгт компани, хоршоо гэх мэтийг хамруулж байгаа гэдгийг санаарай. Эдний ердөө 36.9% нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Үлдсэн 63.1% нь үйл ажиллагаагаа эхлээгүй, түр болон бүрэн зогсоосон байдалтай байна. 

  • Хэлбэр, төрх: Идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй 91.8 мянган этгээдийн 83% нь компани хэлбэрээр, үлдсэн нь ТББ, нөхөрлөл, хоршоо гэх мэт хэлбэртэй байна. 
  • Үйлчилгээ голдуу л: Үргэлжлүүлээд хуулийн этгээдүүдийг үйл ажиллагааны чиглэлээр нь харвал дийлэнх буюу 40.7%-ийг нь үйлчилгээний салбар, хамгийн бага буюу 3.4%-ийг ХАА-н салбарынхан бүрдүүлжээ. 

Жижиг жижиг олон

Цаашилбал, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдийн 83% нь 1-9 ажилтантай бол ердөө 3% нь 50 ба түүнээс дээш ажилтантай аж. Түүнчлэн нийт идэвхтэй хуулийн этгээдэд 866 мянган хүн ажиллаж байгаа буюу 1 идэхтэй хуулийн этгээдэд дунджаар 9.4 хүн л ажиллаж буй. Тэгэхээр манай зах зээл олон ажилтантай том тооны тоглогчдоос илүү цөөн тооны ажилтантай жижиг тоглогчдоос бүрдэж байгаа хэрэг. 

Орлого байна уу? 

Одоо хэдүүлээ тэдний орлогыг харъя. Ингэхдээ нийт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдээс орлого олдог этгээдүүдийг буюу ААН-ийг ялгаж авна. Ингэвэл 79.8 мянган ААН бий. Тэдний орлого жилийн өмнөхөөс 35.2% өсөж ₮130.4 их наяд болсон аж. 

  • Цөөхөн хэдийн нуруун дээр: Түүнчлэн ₮0-₮4 саяын орлоготой 17.2 мянган ААН байхад ₮2.5 тэрбумаас дээш орлоготой ердөө 4.7 мянган ААН байгаа юм. Улмаар уг 4.7 мянган ААН нийт орлогын 86.6%-ийг дангаараа бүрдүүлжээ. Тэгэхээр бага орлоготой олон ААН, арай их орлоготой цөөхөн хэдэн л ААН байгаа гэсэн үг. 

Заа, Монголд үйл ажиллагаа эрхлэгчдийн дүр төрх нэг иймэрхүү. Бүртгэлтэй хэр нь мөстсөн этгээдүүд олон байна даа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.