• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хуучирсан мэдээ/ 12 сарын 4, 2025
Улс төр

Нийслэлийн ирэх оны төсөв хаашаа урсах вэ?

yld
М.Хулан
12 сарын 4, 2025
12 сарын 4, 2025

Нийслэл ирэх оны төсвийн төслөө танилцуулаад байгаа билээ. Задлан, шинжилье. 

📝Төсвийг товчхон

Хэдий ирэх оны төсвийн суурь орлогыг ₮3.5 их наяд, суурь зарлагыг ₮2.6 их наяд байхаар тусгасан ч төсвийн нийт орлогыг ₮4.6 их наяд, нийт зарлагыг ₮4.3 их наядад хүргэхээр төлөвлөөд буй. 

  • 🫨 Одоогийн нөхцөл байдал: Гэснээс энэ онд ₮4.3 их наядын орлогыг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх баталсан ч 10-р сарын байдлаар ₮2.9 их наяд, ₮358.3 тэрбумын татварын бус орлого төвлөрчээ.
  • ☝️ Өмгөөлөл: Төсвийн орлого тасарсныг хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, торгуулийн орлого тасалдсантай холбоотой хэмээсэн байх юм. Сүүлийн үед Татварын Ерөнхий Газраас гэнэт залгаж хэзээ хойно шийдэгдсэн татварыг ч лавлаж асуусан, түүн дээр нь асуудал үүсгэсэн тохиолдол их гарч байгаа нь төсөв тасалдсантай холбоотой байжээ.

Гол нь ирэх онд ₮4.6 их наядыг төсөвтөө төвлөрүүлэхээр батлах гэж байна. Энэ жилийн гүйцэтгэлээсээ сургамж авч орлого, зарлагаа хөнжлийнхөө хэрээр төлөвлөхгүй бол оны төгсгөлд ААН-ийг дарамталж, шахах тохиолдол давтагдсаар л байх биз ээ. 

🏗️ Барина, хучна, шинэчилнэ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ирэх жил 291 төслийг санхүүжүүлнэ. Тус төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг нь ₮10.5 их наяд. Энэ дунд Тоньюукукийн замаас Playtime-н талбай хүрэх замыг засмал зам болгон хучих ажилд ₮18.6 тэрбумыг төсөвлөсөн байгаа. 

💭 Бондууд яав? 

Цаашлаад, өнгөрсөн жил гадаад, дотоодын зах зээлээс бондын санхүүжилт татсантай холбоотойгоор 2026 онд ₮408.4 тэрбумыг бондын эргэн төлөлтөд зарцуулахаар байна. Үүний 13% буюу ₮53.5 тэрбумыг Нийслэл өөрийн төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг нь банкны хүүгийн орлого, төсөл хөтөлбөрүүдийн орлогоор санхүүжүүлэх аж. 

  • Мэдээд авахад, ирэх онд Нийслэлийн бондоор санхүүжиж буй 3 төсөл ашиглалтад орох хуваарьтай байгаа. Эдгээр 3 төсөл нийт ₮1.9 их наядын төсөвт өртөгтэй бөгөөд ирэх онд ₮1.3 их наядыг нь санхүүжүүлэх юм. 

Эцэст нь… Ирэх оны Нийслэлийн төсвийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж, 9 дүүргийн 77,246 төсөл, хөтөлбөрийн саналыг хүлээн авсан гэдгээ тодотгон ярьж байна. Гэсэн хэдий ч асуудлаа эрэмбэлж, юу нэн тэргүүний, юу 99 дэх асуудал вэ гэдгийг бодолцсон зүйл харагдсангүй. Юутай ч ирэх жил мега төслүүдийн хажуугаар Улаанбаатар хотын мега засварууд үргэлжлэх нь ээ.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.