
Анх ашгийн бус бизнес модельтойгоор эхэлж байсан OpenAI компани өнөөдөр жилд $1 тэрбумын орлого олох чадалтай аварга бизнес болон хувираад байна.
🤑 200 хоногт $1 тэрбум
OpenAI компани ChatGPT платформ дээрээ сурталчилгаа явуулж эхэлснээс хойш ердөө 200 орчим хоногийн дотор жилийн орлого нь $1 тэрбумд хүрснийг албан ёсоор зарлалаа. Энэхүү амжилт нь тэдний бизнесийн загвар хэр хурдацтай тэлж байгааг харуулсан том баримт болов.
📌 Өрсөлдөгчийн шүүмжлэл VS $1 тэрбумын цар хүрээ
OpenAI энэ оны 2-р сард Америкт ChatGPT дээр сурталчилгаа туршиж эхэлсэн нь технологийн салбарт багагүй маргаан дагуулсан юм. Тэдний гол өрсөлдөгч Anthropic компани OpenAI-н сурталчилгааны алхмыг ил тод шүүмжилж байв.
💰 $852 тэрбумын үнэлгээ
Өнөөдөр OpenAI $852 тэрбумаар үнэлэгдэж байгаа бөгөөд санхүүгийн зах зээл дэх хамгийн том IPO-д бэлдэж буй. Хөрөнгө оруулагчдад өөрсдийн үнэлгээг зөвтгөх шаардлагатай байгаа энэ үед тэд зөвхөн байгууллагын сервис болон сарын хураамжийн орлогоос гадна Google, Meta шиг дижитал сурталчилгаа гэх асар их ашигтай олон талт орлогын сувагтай гэдгээ батлан харууллаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.