Хуучирсан мэдээ/ 6 сарын 16, 2023
ҮЦК-иудын энэ оны эхний 5 сарын арилжаа жилийн өмнөхөөс 92.4% өсөв
С.Ангирмаа
6 сарын 16, 2023
6 сарын 16, 2023
МХБ-ийн гишүүн үнэт цаасны компани (ҮЦК)-иудын энэ оны эхний 5 сарын арилжаа жилийн өмнөхөөсөө 92.4% өсөж ₮834.4 тэрбумд хүрчээ.
Тэргүүлэгчдийн нөлөө
Нийт үнэт цаасны арилжааны 95.6%-ийг ТОП-10 ҮЦК-ийн арилжаа бүрдүүлсэн байна. Цаашлаад,
- ТОП: БиДиСЕК ҮЦК нийт арилжааны 38.1%-ийг дангаараа бүрдүүлжээ. Үүнээс 90.6%-ийг анхдагч ЗЗ-ийн арилжаа бүрдүүлсэн нь ХААН банкны IPO-той шууд холбоотой.
- Холио сэлгээ: 2022 оны мөн үед арилжааны дүнгээр тэргүүлэгч ТОП-10 ҮЦК-ийн жагсаалд Апекс Капитал болон Лайф Тайм Инвестмент багтаж байсан бол одоо хасагдаж, оронд нь Мирэ Эссет Секьюритис Монгол болон Новел Инвестмент багтжээ. Учир нь Апекс Капиталын арилжааны дүн л гэхэд 4.7 дахин багассан бол Новел Инвестментийнх 24.4 дахин өссөн байна.
Онцгой сар
Харин энэ оны нийт арилжааны 71.1%-ийг 5-р сарын арилжаа дангаараа бүдүүлжээ. Учир нь,
- Арилжааны дүн x 3.5: 5-р сарын арилжаа жилийн өмнөхөөсөө 3.5 дахин нэмэгдэж ₮593.4 тэрбум болсон аж. Мэдээж энэ нь банкнуудын IPO-той холбоотой.
- IPO: ХААН Банк (KHAN)-ны IPO-н анхдагч ЗЗ-ийн арилжаанд ₮366.8 тэрбум, ХХБ (TDB)-ныхд ₮167 тэрбум арилжаа хийгджээ. Энэ нь 5-р сарын нийт арилжааны 89.9%-ийг бүрдүүлсэн юм.
- Бонд сонирхогчид: Нийт 51 ҮЦК-ийн ердөө 10 нь л бондын хоёрдогч ЗЗ-ийн арилжаанд оролцсон байна. Тодруулбал, тэд бондын хоёрдогч ЗЗ-д ₮14 тэрбумын арилжаа хийснээс 41%-ийг Таванбогд капитал ҮЦК дангаараа бүрдүүлсэн байна.
Эцэст нь… Банкны системийн шинэчлэл хөрөнгийн ЗЗ-ийг нэлээд идэвхжүүллээ. Топ-5 банк бүгд IPO хийж дууссан. Цаашид хоёрдогч зах зээл хэр идэвхтэй байх нь сонин байна шүү.
NEWSLETTER
Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад
Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.