• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 28, 2021
How I Invest

Ард Капитал ҮЦК-н Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаярын хөрөнгө оруулалтын туршлагаас

lemonpress
Lemon Press
1 сарын 28, 2021
1 сарын 28, 2021

Investment With булангийн ээлжит дугаарт Ард Капитал ҮЦК-н Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр оролцож бидний уламжлалт асуултуудад хариуллаа.

Боловсрол:

Yokohama National University-д BBA зэрэгтэй.

University of Westminster-д эдийн засгийн MA зэрэгтэй.

Карьер:

Өдгөө Ард Капитал ҮЦК-н Гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, MCS ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JICS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.

Таны хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгө оруулалт юу байсан бэ?

Урт хугацаанд, миний өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтууд үргэлж хувьцаа байсан. Ялангуяа дотоодын биржид бүртгэлтэй “АПУ” ХК-ийн хувьцаа 5,000 дахин, “Тавантолгой” ХК-ийн хувьцаа 6,000 дахин өсөж хөрөнгө оруулагчдад өндөр өгөөжийг хүртээсэн байдаг.

Харин богино хугацаанд варрантын арилжаанд тогтмол оролцдог. Варрантын хувьд эрсдэл өндөр боловч өгөөж мөн өндөр хөрөнгө оруулалтын санхүүгийн хэрэгсэл юм.

КОВИД-19-ийн үед ямар хөрөнгө оруулалтын тактик баримтлах вэ?

Ковидоос хамаарал багатай, тогтвортой үйл ажиллагаатай компани, мөн эсрэгээрээ Ковид үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлж байгаа компаниудын хувьцаанд хөрөнгө оруулж байна.

Жишээ нь Zoom-ийн хувьцаа сүүлийн жилд 70 ам.доллароос 500 ам.доллар хүрсэн. Аmazon байна. Бүгд л цахимаар хуралдаж, цахимаар худалдан авалтаа хийж байна.

Хувийн санхүүгийн зөвлөгөө өг гэвэл?

Сайтар төлөвлөж, төлөвлөснийхөө дагуу сахилга баттай байх хэрэгтэй. Сар бүр хуримтлуулна гэж шийдсэн бол хийх л хэрэгтэй.

Яг одоо 10 сая төгрөгтэй байсан бол юунд хөрөнгө оруулалт хийх вэ?

50%-ийг технологийн компанийн хувьцаа, 25%-ийг алт, 25%-ийг бондод оруулна.

Уншигчдад санал болгох үзэх, унших, сонсох зүйлс.

Үз: Bloomberg

Унш: Warren Buffett and the Interpretation of Financial Statements by Mary Buffett

Бас унш: Principles: Life and Work by Ray Dalio

2020.10.15-ны Lemon Press товхимлын хэсгээс…

Манай сошиал хаягууд:

  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • LinkedIn
  • YouTube 
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.