• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 22, 2024
Тайлан

"Оюу толгой" ХХК-ийн зэс үйлдвэрлэл хагас жилийн байдлаар 98.6 мянган тн-д хүрлээ

yld
С.Ангирмаа
8 сарын 22, 2024
8 сарын 22, 2024

Өчигдөр "Оюу толгой" ХХК 2024 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Зэсийн үйлдвэрлэл нь хагас жилийн байдлаар 98.6 мянган тн-д хүрчээ. 

📈 Нэмэгдсээр, өссөөр… 

Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн нээлт одоогоос 12 жилийн өмнө болж хамгийн анхны зэсийн баяжмалаа 2013 оны 2 сарын 1-нд үйлдвэрлэж байв. Харин өдгөө Оюу толгойн гүний уурхай нээлтээ хийгээд жил гармын нүүрийг үзэж, хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил 97%-ийн гүйцэтгэлд хүрчээ. Үүний дүнд, 

  • 📊 15.5%-ийн өсөлт: Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ эхний хагас жилд жилийн өмнөхөөсөө 15.5% нэмэгдэж 98.6 мянгад хүрсэн байна. Мөн алтны үйлдвэрлэл нь 6.2% өсөж 89.6 мянган унц болжээ. Борлуулсан зэсийн хувьд ч 8.7% нэмэгдэн 92 мянган тн болсон аж.
  • 👍 Ахиц: Гүний уурхай нээгдсэнээс хойш гүний олборлолтын өсөлт үргэлжилж 2024 оны II улиралд уг уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 23% өсөв. Тодруулбал, гүний уурхайгаас 2.02%-ийн зэсийн дундаж агуулгатай 1.5 сая тн хүдэр олборлосон бол ил уурхайгаас 0.37%-ийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тн хүдэр олборлосон байна.

 Үр нөлөө нь юу болов? 

Оюу толгойн төсөл манай гадаадын шууд хөрөнгө оруулалт болон Өмнөговь аймгийн эдийн засагт чухал нөлөөтэй. Энэ ч утгаараа Оюу толгой 2024 оны хагас жилийн байдлаар нийт 889 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан нь жилийн өмнөхөөс 20.1% нэмэгдсэн дүн аж. Улмаар тус хугацаанд дотоодын худалдан авалтад ₮1.3 их наядыг зарцуулсны 90.7%-ийг дотоодын компаниудад зарцуулаад буй. 

  • Татвар: Оюу толгой 2023 оны эхний хагас жилд ₮673 тэрбумын татвар, хураамж төлсөн бол энэ оны зөвхөн II улиралд л гэхэд ₮306 тэрбумыг төлжээ.

Эцэст нь… Юутай ч Оюу толгойн гүний уурхайд ахиц гарч үйлдвэрлэл нь нэмэгдсээр байна. 2028-2036 онд бол жилд үйлдвэрлэх зэсийн хэмжээ нь 500 мянган тн-д хүрнэ гэж байгаа. Энэ ч утгаараа энэ оны эцсээр зэсийн олборлолт нь 30% гаруйгаар өсөх төлөвтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.