• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хэвлэлийн мэдээ

Money Talks 2026 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

lemonpress
Lemon Press
6 сарын 8, 2026
6 сарын 8, 2026

Райнос Инвестмент ҮЦК ХХК-ийн санаачилгаар 2026 оны 5-р сарын 16-аас 6-р сарын 6-ны хооронд Money Talks арга хэмжээ 4 удаа зохион байгуулагдаж 1,200 орчим иргэд хамрагдлаа. 

Үүнд Money Talks for Women арга хэмжээг 3 удаа зохион байгуулж 1,000 орчим эмэгтэйчүүдэд санхүү, хөрөнгө оруулалтын талаар сургалт мэдээллийг өгсөн бол, Money Talks for Men буюу Эрчүүдийн хөрөнгө оруулалт ба хувь хүний хөгжил арга хэмжээ өнгөрсөн 6-р сарын 6-ны өдөр өргөн хүрээнд зохион байгуулагджээ.

Money Talks for Men тус арга хэмжээнд санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэгээ дээшлүүлэх, хувийн болон өрхийн санхүүгийн эрсдэлээ тооцон урт хугацаанд хөрөнгө оруулах зорилготой 200 гаруй эрэгтэйчүүд оролцсон байна. 

Арга хэмжээний үеэр Райнос Инвестмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид “Мөнгөө зорилготойгоор ажиллуулъя” сэдэвт илтгэл, зочин илтгэгчээр Life Coach , Ментор Ш.Амартүвшин Man of Soul илтгэл, болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат Хөрөнгийн зах зээлийн ирээдүй сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьсан бол зочин хөтлөгчөөр Ондо ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул нар оролцож сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэсэн өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Райнос Инвестмент ҮЦК ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол улсад санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Money Talks эвентийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2026 оны анхны эвент нь Money Talks for Women 2026 буюу Эмэгтэйчүүдийн санхүүгийн өсөлт ба хөрөнгө оруулалт уриан дор ЛэндМН ББСБ ХК болон, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (MNB)-тэй хамтран зохион байгуулагдсанаараа онцлогтой байсан. 

Money Talks for Women 2026 арга хэмжээ

Мөн 4 удаагийн арга хэмжээний үеэр нийт 15 оролцогчид Райнос Инвестмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид Хувийн санхүүгийн зөвлөгөө авах эрхийг гардуулж, санхүүгийн зорилгодоо хүрэх үйл хэрэгт нь чиглүүлэхээр болжээ.

Тус компани өмнө нь технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй иргэдэд зориулж Tech Invest 2022 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бол БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд Монголын хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл хүргэх зорилгоор Open Invest 2022-Korea арга хэмжээг СЗХ болон БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байв.

Open Invest 2022-Korea арга хэмжээ
Open Invest 2022-Korea арга хэмжээ
Tech Invest 2022 арга хэмжээ
Tech Invest 2022 арга хэмжээ

Райнос Инвестмент ҮЦК ХХК нь 2019 оноос хойш олон улсын санхүүгийн зах зээлээс нийт ₮2 тэрбумын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлсэн ба иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хөрөнгөтэй дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой контент, арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах замаар гэр бүл, хувь хүний санхүүгийн мэдлэгийг тэлэх олон сонирхолтой ажил зохион байгуулахаар төлөвлөж буйг онцолсон байна.

Иргэд олон нийтийн санхүүгийн зөв мэдлэг, оновчтой шийдвэр гаргалт нь өрхийн эдийн засгийн бие даасан байдал цаашлаад улс орны ирээдүйн баталгааны үндэс юм.

Райнос Инвестмент – Холыг хар, Ойр бай!

Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн албан ёсны хуудсаар авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хаяг: УБ, СБД-8, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1308б тоот

  • Холбогдох утас: 7510-0575
  • FB хаяг: Райнос Инвестмент
  • FB хаяг: Money Talks
  • И-мэйл хаяг: [email protected]
  • Вэбсайт: www.rhinosinvest.mn

Эх сурвалж: Райнос Инвестмент ХХК

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.