
Монгол Улс ардчилсан засаглалд шилжсэнээс хойших 36 жилийн түүхэнд анх удаа бид Ерөнхийлөгчгүй өглөөг угтаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 7 сарын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх суудлаасаа буух гэнэтийн мэдэгдэл хийж, хэний ч төсөөлөөгүй улс төрийн нүүдэл хийлээ. Түүний уг нүүдлээс ямар үр дүн гарах боломжтой гэж бодож байна?
💀 Чөмөг нь дундарсан уу?
А хувилбар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн мэдэгдэлд дурдсанчлан, сөрөг хүчний шаардлагыг хүндэтгэн, албан тушаалаа түр өгч байгаад хилийн чанадаас “гүтгэж буй” экс хотын дарга Х.Нямбаатарын дэлгэсэн $25 саяын хахууль тэргүүтэй авлигын хэргүүдээ шалгуулж, нэр төрөө цэвэрлэх. Гэвч үүний тулд УИХ-ын гишүүдийн олонх нь түүнийг огцруулах шийдвэрийг дэмжих ёстой. Дэмжихгүй бол Ерөнхийлөгч огцрохгүй, үлдсэн багахан бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой болно.
🤯 Сонгуулиа наашлуулъя!?
2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч 1 удаа 6 жилээр сонгогддог болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2027 онд дуусна. Үүнээс өмнө огцорвол 4 сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах нөхөх сонгууль хийх ёстой. Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгууль 6-р сард болох байсан бол 3 сараар нааш татаж, хуулийн хугацаанд 3-р сард сонгууль болох нөхцөл байдал үүслээ.
Эцэст нь… Монголын улс төрийн ирээдүйг Ванга ч зөгнөж чадахааргүй нөхцөл байдал үүслээ. Угтаа бусад улсад авлига ч бай, асуудал гаргасан төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээж суудлаасаа бууснаар улс төрийн замнал нь дуусдаг бол манайд уран мэх, дараагийн өндөрлөг, эрх мэдлийн гишгүүр болгон ашиглаж байх жишээний.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.