• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 28, 2022
Originals

Хүчирхэг CV хэрхэн бүтээх вэ?

lemonpress
Lemon Press
3 сарын 28, 2022
3 сарын 28, 2022

Та хамгийн сүүлд хэзээ CV-ээ шинэчилж зассанаа санаж байна уу? Их сургуулийн тэтгэлэгт материал явуулахдаа эсвэл хэдэн жилийн өмнө шинээр ажилд орох шаардлагатай тулгарснаасаа хойш шинэчлээгүй явж байгаа юм биш биз? Тэгвэл бид өнөөдөр ажил горилж буй үеийн хамгийн чухал амин сүнс оршдог CV /Curriculum Vitae/ буюу товч намтраа хэрхэн хүчирхэг болгож бичих талаар хүргэж байна. 

Юун түрүүнд CV дээр тань заавал байх ёстой Харвардын алтан дүрэм мэт хэдэн зөвлөмжийг танилцуулъя.

CV-ээ уншихад хялбар байлгах

Ажил олгогч тал эсвэл таны танилцуулгыг хүлээн авч байгаа мэргэжилтэн CV-г хараад 15-20 секундийн дотор нүдээрээ гүйлгэж хардаг байна. Хэрэв таны товч намтар эмх цэгцтэй байвал таны CV-г илүү дэлгэрүүлж, нягталж унших нь элбэг. Тиймээс эмх цэгцтэй харагдуулах нь нэн чухал шүү. Үүний тулд:

  • Хар өнгийн, нэгэн жигд үсгийн фонт сонгох
  • Аль болох богино цогцолборууд ашиглаж бичих
  • Мэдээллүүдээ bullet point ашиглаж, жагсаах
  • Албаны өнгө аястай бичих
  • Хар ярианы үг хэллэг ашиглахгүй байх
  • Зураг оруулахгүй байх
  • CV-ээ 1 нүүрэнд багтаах

PDF файл болго

CV бичиж дуусгаад заавал Word doc болон PDF файл аль алинаар нь хадгалаарай. Ажил олгогч тал аль форматаар явуулаарай гэсэн байна тэрүүгээр нь явуулахад аль нэгийг нь сонгоод явуулахад хялбар. Хэрэв CV-ээ засаж, сайжруулах бол Word дээрээ засаад дахин PDF болгохоо мартав аа!

CV-нд багтаах зүйлс

  • Холбоо барих мэдээлэл: Овог, нэр, имэйл, утасны дугаар, гэрийн хаяг зэргийг товч намтрынхаа хамгийн дээр оруулах.
  • Бусад: Дараа нь LinkedIn, Behance зэрэг таны ажлын туршлагыг харуулах сошиал хаягуудынхаа линкийг байршуулах.
  • Хувийн тодорхойлолт: Энэ хэсэгт та өөрийгөө яг хэн бэ гэдгийг товчхон тодорхойлох хэрэгтэй. Personal statement ч гэж нэрлэдэг уг хэсэгт өөрийн зорьж буй карьер, түүнд хүрэхэд шаардлагатай ур чадварууд танд байгаа эсэхийг бичнэ. Хамгийн гол нь ажил олгогч яагаад таныг авах ёстой вэ гэдэгт хариулаарай. Гэхдээ маш товч.
  • Өмнөх ажлын туршлага: Өмнөх ажлын туршлагуудаа энэ хэсэг дээр л харуулдаг юм шдээ. 
  • 2015-2017: Маркетингийн албаны дарга
  • 2017-2018: Бизнес хөгжүүлэлт дээр “....” төсөл удирдсан зэргээр жагсааж бичих.
  • Cайн дурын ажлын туршлага: Өмнө нь хийж байсан бүх л сайн дурын ажлуудаа дурдах.
  • Академик ур чадварууд: 
  • Гадаад хэлний мэдлэг
  • Ажлын байртай холбоотой бусад ур чадварууд буюу компьютерийн хэрэглээний программууд болон Ilustrator, Adobe, Ecxel, Photoshop программ дээр ажилладаг гэх мэт. 
  • Боловсролын мэдээлэл: Бүрэн дунд боловсролоос эхлээд хамгийн сүүлд ямар боловсролын зэрэг хамгаалсан тухайгаа оруулах. 
  • Ололт, амжилт: Хувийн амжилтуудаа оруулах. Жишээ нь, тэтгэлэг хүртсэн, спортын мастер болсон, шилдэг төгсөгч болсон гэх мэт.  
  • Сонирхол, хобби: Ямар хобби, сонирхолтой вэ тэр талаараа л оруул. Тухайлбал, ном унших, хөл бөмбөгөөр хичээллэх, хийл хөгжим тоглох, уран зураг зурах гээд сонирхдог зүйлсээ оруулаарай. Бяцхан нууц задлахад зарим газар спорт эсвэл урлагийн аль нэгэнд нь сайн хүн авах дуртай байдаг гэсэн шүү. 
  • Ажлын онцлогтой холбоотой бусад мэдээлэл: CV-ээ аль болох баримт дээр тулгуурлаж бичээрэй. Жишээ нь, өмнө орчуулагч хийж байсан гэвэл үнэмшилгүй тул хаана, ямар албан байгууллагад, хэр удаан хугацааны турш гэдгээ оруулах хэрэгтэй. 

CV-нд байх ёсгүй зүйлс

  • Өөрийн тань зураг
  • Бусад хамааралгүй зургууд
  • Өнгөтэй, хэт чамин фонт
  • Төрсөн он, сар
  • Нас, хүйс 
  • Шашин, шүтлэг
  • Банкны дугаар
  • Гэрлэлтийн байдал
  • Хэтэрхий их текст
  • Үг үсэг, утгын алдаа
  • Тухайн ажилтай ямар ч хамааралгүй ажлын туршлага. Жишээ нь нягтлан бодогчоор горилж байгаа үед их сургуульд бариста хийж байсан үеийн туршлага огт хэрэггүй. 
  • Ур чадвар, хуримтлуулсан туршлагаа худал хэлэх зэрэг үүнд багтана. 

Эцэст нь CV-ээ шинэчлэх цаг болсон гэдгээ мэдсэн бол дараа гэж хойшлуулалгүй, өөрийн хүчирхэг CV-г яг одоо бүтээгээрэй. Бид байж болох хамгийн минималист бөгөөд байвал зохих зүйлсийг багтаасан CV бичих зөвлөгөөг хүргэлээ. Нээрээ товч намтраа дор хаяж жилд 1 удаа засварлаж байх хэрэгтэй гэж туршлагатай хүний нөөцийн мэргэжилтэн зөвлөсөн байсан шүү. 

CV загвар татаж авах

Хэрэв та дээр зөвлөсний дагуу CV бичихээр төлөвлөж байгаа бол ЭНД даран загвар татаж аваад ашиглаарай. Амжилт!

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.