• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Улс төр

Ерөнхий сайд орлогоо нотлоогүй хэвээр 

yld
М.Хулан
5 сарын 27, 2025
5 сарын 27, 2025

Орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхийг шаардсанаас 5 хоногийн дараа өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдсэн Ерөнхий сайд өдийг болтол таг чиг.   

  • 🎭 Бараг харлалаа! Энэ хооронд түүнийг огцруулах жагсаал 2 дахь 7 хоногтоо үргэлжилж, огцрохыг шаардсан иргэдийн гарын үсэг цахим болон цаасаар 150,000-ыг давж, ном журмаараа УИХ-ын хэлэлцэх асуудал болоод буй.

⚠️ 14 дэх хоногт

Ерөнхий сайдын бэрийн цүнхний скандал гарснаас 14 хоногийн дараа АТГ О.Тэмлүүлэнгээс мэдүүлэг авч 30 хоногийн хугацаанд, шаардлагатай бол нэмээд 30 хоног шалгана хэмээлээ. “Огцрох амархан” жагсаал өнгөрсөн 15 хоногийн туршид шаардлагаа өргөтгөж, байршлаа өөрчилж тасралтгүй жагсаж, хараат бус редакцууд шууд ярилцахыг шаардаж байгаа ч Ерөнхий сайдын талаас, 

  • Жагсаалын 5 дахь өдөр албан ёсоор 1 л удаа цөөн хэвлэлд “ялаа” нэртэй ярилцлага өгч, 
  • 10 дахь өдөр буюу намын бага хурлын дараа Ерөнхий сайдын өргөдлөө өгнө гэснээс өөр мэдэгдэл гаргасангүй.  

Харин энэ хооронд түүнийг Ерөнхий сайдаар үлдээх гэсэн 2 ч жагсаал давхар болов. Цаашлаад, хамтарсан ЗГ-аас Ардчилсан намыг гаргах шийдвэрийн араас намын дарга Л.Гантөмөр албан тушаалаа өгөхөө мэдэгдэж байсан. 

🏦 ¼-г Ардчилсан нам бүрдүүлнэ

Үндсэндээ АН-ын дарга тоглоомоос гарсны дараа АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөхгүй бол одоо дутуу байгаа 32 хүний гарын үсгийг цуглуулж, түүний асуудлыг УИХ-ын танхимд оруулахаа мэдэгдэв. АН жинхэнээсээ гэнэт сөрөг хүчин болчхов уу, эсвэл түр зуурын өвчин намдаах үг үү гэдгийг харан байя.

🫢 ЗГ хуралдаж байна. Чшш

Нөгөө талд ЗГ өчигдөр ээлжит бусаар хуралдах тов зарлаж, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Ордны гадна талд Ерөнхий сайдыг орлогоо нотолж, хариуцлага хүлээ гээд жагсаж байхад үл тоож юу ч болоогүй мэт аашилж байгаа нь харамсалтай. 

Эцэст нь… Бүх зүйлийг дарааллаар нь харвал ямар ч логикгүй, адармаатай. Хажуугаар нь маш олон гүтгэлэг, худал мэдээллээр бөмбөгдсөн өдөр хоногууд өнгөрч байна. АТГ нь 1 хүнийг сар дамнан шалгаж байх зуур гишүүд нь огцруулна, огцруулахгүй гэж талцаад, талбай дээр ч зодолдоод. Нэг хүний асуудлаас болж нэг улс бужигнаж байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.