Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Хэвлэлийн мэдээ

Тээвэр хөгжлийн банк ТОП-100 ААН-ийн нэгээр дахин тодорлоо

lemonpress
Lemon Press
6 сарын 15, 2026
6 сарын 15, 2026

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Тээвэр хөгжлийн банк 4 дэх жилдээ дараалан шалгарч, улсын төсөвт нийт ₮21.7 тэрбумын татвар төвлөрүүлэн, санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг болохоо дахин баталгаажууллаа.

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй ТОП 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарсан нь тухайн жилийн борлуулалтын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашигт ажиллагаа болон хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг амжилттай ханган ажилласныг бататгаж байна. Энэхүү амжилт нь банкны тогтвортой өсөлт, санхүүгийн чадавх, хариуцлагатай үйл ажиллагааны үр дүн төдийгүй урт хугацааны хөгжлийн стратеги тууштай хэрэгжиж буйн тод илэрхийлэл юм.

2026 оны 3-р сарын 31-ний өдрийн байдлаар Тээвэр хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91%-иар өсөж, ₮1.4 их наядад хүрсэн байна. Нийт хөрөнгө мөн хугацаанд 102%-иар өсөж, ₮2.3 их наядад хүрчээ. 

Мөн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 45.3%, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 18.8%-д хүрсэн буюу шалгуур үзүүлэлтийг 6.8%-иар давуулан биелүүлсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.

2025 оны онцлох үйл явдлуудаас дурдвал:

  • Олон улсын нэр хүндтэй Global Banking & Finance Review сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк 2025” шагналыг хүртэж, олон улсын хэмжээнд хувийн банкны үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэснээ бататгалаа.
  • Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар анх удаа ажиллаж, бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.
  • АНУ-ын тэргүүлэгч ТОП 5 банкны нэг болох BNY Mellon банкны шалгуурыг амжилттай давж тус банкны New York дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээлээ. 
  • БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох (CIPS)-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо. 
  • Олон улсын үнэлгээний “FitchRatings” агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ шинээр тогтоолгон хэтийн төлөвөө  “Тогтвортой” болгон ахиуллаа.

Тээвэр хөгжлийн банкны энэхүү амжилт нь харилцагчид, хөрөнгө оруулагчид, түнш байгууллагуудын итгэлцэл, нийт ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааны үр дүн төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой өсөлтөд оруулж буй бодит хувь нэмрийн илэрхийлэл билээ. 

Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчид, хамтран ажилладаг түншүүддээ амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн зэрэгцээ банкны энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл болон ажилтан, албан хаагч нартаа гүнээ талархал илэрхийлье.

Эх сурвалж: Тээвэр хөгжлийн банк

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.