Young Finance Professionals Community-с зохион байгуулсан энэ удаагийн Санхүүгийн Менежментийн Улсын X Олимпиадад 8 их, дээд сургуулийн 13 багийн шилдэг 65 оюутан өөрсдийн мэдлэг, багаар ажиллах ур чадвараараа өрсөлдлөө.
Уг олимпиад 2 үе шаттай явагдсан бөгөөд баг тус бүр оноо цуглуулж, хамгийн өндөр оноо авсан эхний 6 баг нь дараагийн шат руу дэвшиж санхүү удирдлага, хөрөнгө оруулалт, санхүүгийн тайлан шинжилгээ гэх мэт сэдвүүдээр Кэйсүүд ажиллаж, хоорондоо өрсөлдсөн ба Санхүү Менежментийн Улсын Х Олимпиадын эхний 3 байранд дараах багууд байрууд шалгарсан юм.

Шүүгчдээр “MCS Investment”-ийн Гүйцэтгэх захирал Г.Мягмаржав, “Хаан Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, “Үнэт Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Д.Бадрал нар оролцож оюутнуудын эдийн засаг болон санхүү удирдлагын мэдлэг ур чадварыг сорьсон билээ.
Түүнчлэн энэхүү олимпиадыг Монголын топ аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж, оюутнуудын ирээдүйд өндөр хувь нэмэр оруулсан байгууллагууд:
Алтан Спонсор:
Мөнгөн Спонсор:
Эх сурвалж: Young Finance Professionals Community
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.