Өнгөрсөн Бямба гарагт Иран Израиль руу 300 гаруй дрон болон пуужингийн гэнэтийн цохилт өгч Ойрх Дорнодод ахин нэг дайны бүс үүсэв. Өчигдрийн байдлаар буюу Ираны гэнэтийн цохилтоос 3 хоног өнгөрөөд байгаа ч Израиль ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байна. За юу болоод байна?
4 сарын 1-нээс л болж байгаа юм!
Ираны талаас тус гэнэтийн цохилтыг 4 сарын 1-нд Израиль Дамаск дахь Ираны консулын газарт цохилт өгсний хариу арга хэмжээн тайлбарлаж буй. Харин Израилийн хувьд тэдгээр 300 гаруй дрон болон пуужингийн 99%-ийг Америк тэргүүтэй холбоотнуудынхаа хамт амжилттай сөнөөснөө мэдэгдсэн юм. Тус халдлагын дараагаас Жо Байден Их 7-гийн бүлгийн удирдагч нартай хуралдахаа мэдэгдсэн билээ. Улмаар тус бүлгийн удирдагч нар Ням гарагт цахимаар хуралдан хамтарсан мэдэгдэл гаргав. Үүндээ,
Тус бүс нутаг дахь мөргөлдөөн ширүүсэхийн хэрээр энэ онд хэдийнээ 18% өсөж түүхэн дээд түвшинд хүрээд байсан алтны үнэ ахин цойлж тэнгэрт хадах вий гэх таамаглал үүсээд буй.
Алтны үнэ
Өнгөрөгч Баасан гарагт Ойрх Дорнод дахь хурцадмал байдал ширүүсэх нь гээд 1 унц алт $2,431 буюу түүхэн дээд түвшинд хүрээд авсан. Харин өчигдрийн байдлаар 0.5% өсөж $2,355 болоод буй. Алтнаас гадна Ираны дайралтаас үүдэн дайн дэгдвэл энэ нь Персийн булангийн орнуудад нөлөөлж цаашлаад газрын тосны нийлүүлэлтийн сүлжээ доголдох эрсдэл үүсэх магадлалтай.
Эцэст нь… Газын зурвас дахь дайн эхлээд хэдийнээ 7 сар өнгөрсөн байна. Ираны цохилт Израилиас гадна Америкт хамааралтай тул аль аль талдаа Ойрх Дорнодод ахин нэг дайны гал өдөөчих вий гэх болгоомжлолтой л байна даа. Хэрхэх бол?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.