• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 27, 2024
Зах зээл

ТОП-20 компанийн 11 нь л ТУЗ-ийн зардлын төсвөө ил танилцуулаад байна

yld
С.Ангирмаа
2 сарын 27, 2024
2 сарын 27, 2024

Таны хөрөнгө оруулсан компанийн ТУЗ-ийн дарга болон гишүүд хэдэн төгрөгийн цалин урамшуулалтай байдгийг мэдэх үү? Уг нь иймэрхүү мэдээллийг бүх ХК ил гаргах ёстой ч гарын 5 хуруунд багтах цөөхөн хэд нь л дүрэм журмаа мөрдөж байна. 

Акул = ₮10 сая

ТОП-20 компанийн 11 нь л ТУЗ-ийн зардлын төсвөө ил танилцуулжээ. Харин үлдсэн 9 компанийн хувьд ямар нэгэн мэдээлэлгүй байна. ОУ-д нээлттэй компаниуд ТУЗ-ийн төсөв, даргын цалинг ил тод зарлах нь тухайн улс орны зохицуулалтаас шалтгаалдаг. Уг нь бол манайд “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-д зааснаар ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтнуудын цалин урамшууллын талаар мэдээлэх ёстой. Гэвч мөрдөж байгаа нь цөөхөн юм даа. 

  • ₮10 сая: АПУ ХК (APU)-ийн ТУЗ-ийн даргын сарын үндсэн цалин ₮10 саяар, гишүүдийнх нь ₮6.5 саяар тогтож байжээ. Мөн гишүүдэд үүнээс өөр гүйцэтгэлийн урамшуулал, нэмэгдэл хөлс олгохгүй гэж заасан байна. 
  • Өсөлт = 58.8%: Харин Инвескор ББСБ ХК (INV)-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалин урамшуулал ₮6.6 сая аж. Түүнчлэн тэдний ТУЗ-ийн төсөв 2022 онд ₮100.2 сая байсан бол өнгөрсөн онд ₮159.2 сая болж өсжээ.
  • Тогтмол тогтолцоо: Түмэн Шувуут ХК (TUM)-ийн хувьд ТУЗ-ийн гишүүд нь нэг удаагийн хуралд оролцохдоо ₮300 мянга, улирал тутамд ₮500 мянгын цалин урамшуулал авахаар тогтсон байна.
  • Банкны ганц: Түүнчлэн банкнууд дундаас хамгийн анх IPO хийсэн Богд Банк ХК (BOGD) л ТУЗ-ийн төсвөө гаргасан. Нийт төсөв нь ₮291.1 сая аж.  

Асуудал

Компаниуд ТУЗ-ийн төсөв, цалинг нээлттэй мэдээлэхгүй байгаа нь зөвхөн эхний асуудал. Цаашлаад СЗХ-ноос ХК-иудын кодексийн хэрэгжилтийн үнэлгээнээс харахад ихэнх нээлттэй компаниуд ТУЗ-ийн дарга, гишүүдийн ажлыг үнэлж чадахгүй байгаа нь хамгийн том асуудал болж буй. 

Эцэст нь, компани IPO хийж олон нийтэд нээлттэй болно гэдэг нь зүгээр л санхүүжилт босгоод орхихын нэр ерөөс биш. Нээлттэй компани болсон цагаас эхлэн бүх мэдээлэл, үйл ажиллагаа ил тод байж, дүрэм журмуудыг мөрдөх ёстой. Гэтэл манайд бүх мэдээллээ нээлттэй, ил тод байлгадаг ХК-иуд тун ховор. Уг нь бол хамгийн энгийн зүйл байлтай. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.