
Ирэх 11 сарын 1-нээс эхлэн ахмад настанд ₮100–₮300 мянгын суурь буюу баталгаат тэтгэвэр олгогдоно. Үүний дараа 2027 оны 1 сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, нийгмийн даатгалын шимтгэлээ олон жил төлсөн хүн илүү өндөр тэтгэвэр авдаг болно гэж байгаа. Тэгвэл энэ сан өөрөө ямар нөхцөл байдалтай байна вэ?
🧻 Ашгаас их наядын алдагдал руу
Одоогоос 7 жилийн өмнө Тэтгэврийн даатгалын сан ₮232 тэрбумын ашигтай ажилласан. Тэр үед сан өөрийн бөнжгөрөө торгоож байсан хэрэг. Харин одоо дүр зураг эсрэгээрээ эргэжээ.
‼️ Зардлаа нөхдөггүй
Асуудлын гол нь харьцаанд оршино. Сүүлийн жилүүдэд шимтгэлийн орлого сангийн зарлагын 78%-80%-ийг л нөхөж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт олгож буй ₮100 тутмын 20% орчмыг шимтгэлээс биш улсын төсвөөс нөхөж байна гэсэн үг. Орлого өсөөгүй биш, 2021 оноос хойш 2.3 дахин нэмэгдсэн. Гэвч зарлага ч мөн адил хурдтай өсөж, тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмдэг болсноор энэ цоорхой үнэмлэхүй дүнгээрээ тэлсээр байна.
Эцэст нь... Хүн ам хөгшрөх тусам тэтгэвэр авагчийн тоо шимтгэл төлөгчөөс хурдан өсөх нь дэлхий нийтийн жам. Харин манайхан бол сангийн орлого, зарлага цаашдын нөхцөл байдалд анхаарахаас илүүтэй улс төрийн зорилгоор тэтгэвэр нэмэх нь л чухал байх шиг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.