• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 3, 2023
Тайлан

Uber-н үйл ажиллагаа анх удаа ашигтай гарлаа

yld
М.Хулан
8 сарын 3, 2023
8 сарын 3, 2023

Uber-н үйл ажиллагааны ашиг анх удаа эерэг гарлаа. Тэд өнгөрсөн хугацаанд хэр ажиллав?

 Алдагдалтай ажилласан 14 улирал

Uber (UBER)-н II улирлын орлого өнгөрсөн оны мөн үеэс 14% өсөж $9.2 тэрбумд хүрчээ. Улмаар өнгөрсөн жилийн өдийд $2.6 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан тэд II улиралд $394 саяын ашигтай ажиллав. Компани 2019 онд IPO хийж нээлттэй компани болсон ч түүхэндээ ердөө 4 улирал л ашигтай ажилласан буюу бүтэн жилээр нь харвал ашигтай ажиллаж байсан удаагүй.

Uber хэрхэн мөнгө олдог вэ?

Uber-н орлогын гол эх үүсвэр нь таксины үйлчилгээ ч зар сурталчилгаа, хоол хүргэлтийн үйлчилгээ зэргээс давхар орлого олдог. Таксины хураамжийн хувьд компани 20%-25%-ийг, жолооч 75%-80%-ийг авдаг бол Uber Eats нь хоол хүргэлтээс хураамж авч орлогынхоо тодорхой хэсгийг хамтран ажилладаг ресторануудтайгаа хуваадаг байна. Тухайлбал, өнгөрсөн жил компани,

  • Таксины үйлчилгээнээс $14 тэрбумыг,
  • Хоол хүргэлт болон бусад үйлчилгээнээс $10.9 тэрбумыг, ачаа хүргэлтээс $6.9 тэрбумыг,
  • Зар сурталчилгаанаас $500 саяыг тус тус олжээ.

Өнгөрсөн хугацаанд Uber яагаад ашиггүй ажиллав?

  • Компанийн үйл ажиллагааны зардал 2020 оноос тасралтгүй өссөөр өнгөрсөн жил $33.7 тэрбум болжээ. Үүнд, жолооч нарт өгч буй мөнгө, даатгал, технологийн дэд бүтцийн зардлын өсөлт ихээхэн нөлөөлдөг аж.
  • Хөрөнгө оруулалт: Өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь тэд бизнесээ тэлэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд өдийг хүртэл 23 хөрөнгө оруулалт хийжээ.

Зах зээл ба өрсөлдөгчид

Өдгөө Uber хэрэглэгч 130 саяд хүрээд байгаа бол тэдний өрсөлдөгч Lyft (LYFT)-нх 12.5 сая, Grab (GRAB)-нх 180 саяд хүрээд буй. Түүнчлэн Uber Америкийн зах зээлийн 71%-ийг, Lyft 29%-ийг эзэлж байгаа юм.

Эцэст нь… Uber-н II улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй ч CEO нь одооноос эхлэн улирал бүр ашигтай ажиллахыг зорьж байгаагаа мэдэгдэв. Хэрэв тус зорилт биелбэл Uber-н жилийн эцсийн тайлан анх удаа ашигтай гарах нь.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.