Халамжийн зардал сүүлийн 5 жилд 3.4 дахин өсжээ. Ер нь манай нийгмийн хамгааллын зардал дэлхийн дунджаас дээгүүр, өндөр орлоготой улс оронтой жишихүйц хэмжээнд байна. “Бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг шиг хөгжиж буй орон байж хөгжингүй орны хэмжээний зардал гарган гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ?
Халамжлуулагчид: 10 хүн тутмын 8
2018 онд олгосон нийт нийгмийн халамжийн хэмжээ ₮623 тэрбум байж. Энэ халамжийг нийт хүн амын 71.2% буюу 2.3 сая хүн авч байсан. Харин өнгөрсөн жилийн хувьд нийт олгосон халамжийн хэмжээ 2018 оныхоос 3.4 дахин ихсэж ₮2.1 их наядад хүрсэн байна. Мөн халамж авагчдын тоо 1.2 дахин нэмэгдэж нийт хүн амын 77.6% нь халамж авдаг болжээ.
Хавтгайрал
Дээр дурдсан бүх дата, тооны өсөлт халамж хавтгайрсныг илтгэнэ. Мэдээж тодорхой хэмжээнд халамж байх ёстой ч хавтгайруулан олгож байгаа нь халамжийн бодлогын үндсэн зорилготой зөрчилдөж байна.
Эцэст нь, бид төсвийн орлогынхоо бүхэл бүтэн 11%-ийг халамж хэлбэрээр тараачхаад үүнийхээ хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, үр дүнг тодорхойлж, үнэлэлт, дүгнэлт хийдэггүй. Ядахад улс төрчид нь сонгууль ойртохоор л халамж, тэтгэврээ нэмээд унана. Тэгэхээр ер нь яаж ч урагштай байх вэ дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.