
Монгол Улс үндэсний дата дэд бүтэцтэй болохоор эрчим хүчний хэмнэлттэй, тооцооллын AI чип үйлдвэрлэгч Blaize® (BZAI)-тэй хамтран ажиллахаа зарлалаа.
🗞️ Юу болов?
Өчигдөр COP17 Blue Zone-д ЗГ болон Blaize®-н талаас тус компанийн үүсгэн байгуулагч, CEO Динакар Мунага́ла хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Талууд Монголд бие даасан, эрчим хүчний хэмнэлттэй AI тооцоолох чадавх хөгжүүлэх, “Sovereign by Design” бодлогыг дэмжих төдийгүй Монголыг Зүүн хойд Азийн төвийг сахисан, бүрэн эрхт AI байршил болгох зорилтын хүрээнд 6 чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
🤔 Бид ямар хүлээлттэй байх вэ?
Blaize®-н хувьд AI-г төхөөрөмж дээр шууд боловсруулахад зориулсан, эрчим хүчний хэмнэлттэй өөрийн процессорын архитектур хөгжүүлдэг. Өөрөөр бол уламжлалт график процессор (GPU)-с ялгаатай “niche” буюу тусгай зориулалтын шийдэлд төвлөрсөн тоглогч тэгэхээр манай улсад ч мөн AI дэд бүтцийн лавлагаа архитектур хөгжүүлнэ гэсэн үг.
Эцэст нь… Сүүлийн 2 жилд Монгол Улс AI-н талбарт хувь хүн болон бизнесийн хэрэглээний түвшинд ч тэр, ЗГ-ын түвшинд ч тэр хэрэндээ хурдацтай шилжиж байгаа. Гэвч AI-г нутагшуулах бэлэн байдал нь ⅗ буюу шилэн кабелиас эхлээд дэд бүтцийн асуудалтай. Уг хамтын ажиллагаанаас эхний ээлжид бидний хүлээх үр дүн бол AI дэд бүтцээ угсрах. За тэгээд ажил хэргийг нь бол харан байж л болно доо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.