
ТОП компаниудын хагас жилийн тайлан шувтарч заримынх нь хувьцааны үнэ өсөж, заримынх нь хувьцааны үнэ өсөв. Тэгвэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахаасаа өмнө анхаарч харах хэдэн тоонуудыг тоймлоё.
🔥 Ашгийн өсөлтөөр тэргүүлэгчид
Хагас жилийн байдлаар Төрийн Банк (SBM)-ны нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг хамгийн өндөр буюу 105.3% өсөж, EPS буюу нэгж хувьцаанд ногдох ашиг нь ₮85-т хүрчээ. Мөн Монголын Хөрөнгийн Бирж (MSE), Мандал Даатгал (MNDL), Түмэн Шувуут (TUM) болон Инвескор ББСБ (INV)-ын ашиг нэлээд өссөн байна. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-ийн хувьд Инновэйшн Инвестмент (QPAY) тэргүүлэв.
🧐 Жижиг хөрөнгө оруулагчдын анхаарах зүйлс
Цаашлаад, зах зээлийн дундаж P/B харьцаа 1.4 байгаа бөгөөд ТОП-5 банкны 3-ынх нь P/B харьцаа 0.4-0.5 байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний үнэлгээ хямд байгаа хэрэг. Харин Сүү (SUU), Премиум Нэкссус (CUMN) зэрэг компаниудын үнэлгээ харьцангуй өндөр байгаа аж. Жижиг хөрөнгө оруулагчид зөвхөн ашгийн өсөлтийг бус, ROE болон P/B харьцааг цогцоор нь дүгнэж шийдвэр гаргах нь чухал шүү.
Заа тэгээд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол сонирхож компаниудынхаа нарийвчилсан үзүүлэлтүүдийг сайтар судлах нь гэмгүй биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.