Бид 2022 онд ONDO Holding-н охин компани Монголын анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг хөөргөнө гэж мэдээлж байв. Тэгвэл ONDO Space-н хөөргөсөн хиймэл дагуулууд туршилтаа амжилттай хийжээ. Ямар ач холбогдолтой туршилт вэ?
⏳ Амжилттай 3 сар
Тодруулбал, компани өнгөрсөн 3-р сард 2 ширхэг 0.5U ангиллын хиймэл дагуулыг Америкаас сансрын тойрог замд хөөргөсөн. ONDOSAT-OWL-1, ONDOSAT-OWL-2 нэртэй тус 2 хиймэл дагуул задгай сансрын 550 км-н өндөрт тойрог замд ажиллаж эхэлснээс хойш 3 сарын хугацаа өнгөрчээ. Ингэснээр тэд арилжааны үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна.
Зах зээлийн нэвтрэлт
Түүнчлэн компани уг туршилтад тулгуурлан мал амьтан, төхөөрөмжийн байршил, төлөв тогтоох төхөөрөмжөө туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлж эхэлжээ. Уг төхөөрөмж нь Монголын нөхцөл байдалд тохирсон буюу мал амьтны байршил тогтоох боломжтой аж.
Цаашид…
ONDO Space нь энэ оны 10 сарын 15-нд дараагийн ээлжийн 10 ширхэг хиймэл дагуулыг нэмж хөөргөхөөр Германы сансрын компани болох ExoLaunch-тай хөөргөлтийн гэрээ байгуулаад буй. Түүнчлэн тэд өөрсдийн хиймэл дагуулын системээ амжилттай ажиллуулсан учир Япон, Америк, Солонгос зэрэг улсуудын сансрын технологийн компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлж байгаа аж.
Эцэст нь… Том зургаар компани 2027 он гэхэд дэлхийн нам тойрог замд 176 хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж буй. Монгол хиймэл дагуул сансрын тойрогт хөөрсөн гэхээр бахархам байна шүү. 🛰
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.