Хаан Даатгал ХХК нь Германы Кредит менежментийн компани болох Delcreda LLC-н экспертүүдтэй хамтран Монголын бизнесийн салбарт гадаад болон дотоод худалдааны санхүүжилтийг дэмжих эрсдэлийн шийдлийг нэвтрүүлээд байна. Энэ бол худалдааны зээлийн даатгал юм. Худалдааны зээлийн даатгал нь хэрхэн ажилдаг вэ?
✨ Шинэхэн бүтээгдэхүүн
Автомашины даатгал, амь насны даатгал гэхээр л ойр буугаад худалдааны зээлийн даатгал гэхээр нэг л наалдаж өгөхгүй байна уу? Энэ төрлийн даатгал нь тухайн даатгуулагч компанийг худалдан авагч талын төлбөрийн чадваргүй болох эсвэл төлбөрийг хоцроох зэрэгтэй холбоотой үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалдгаараа онцлог. Тиймээс ЖДҮ эрхлэгчид уг даатгалын тусламжтайгаар өөрсдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой.
Бодит жишээ
Хаан Даатгал ХХК нь энэ онд хуш модны самар экспортлогч Хушхан брэнд болон Капитрон банктай хамтран эхний ээлжийн худалдааны зээлийн санхүүжилтийг хэрэгжүүлсэн аж. Тодруулбал, Хушхан брэнд нь улирлын чанартай бизнес тул тодорхой хугацаанд өндөр дүнтэй эргэлтийн хөрөнгөтэй байх нь чухал. Иймд Хаан Даатгал ХХК-ийн худалдааны зээлийн даатгалын тусламжтайгаар Капитрон Банкнаас хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдсэн байна.
Эцэст нь… Хаан Даатгал ХХК-ийн хийсэн зах зээлийн судалгаанаас харахад худалдааны зээлийн даатгал болон гүйцэтгэлийн баталгааны нийт зах зээлийн боломж 2026 он гэхэд ₮100 тэрбумд хүрэх бөгөөд даатгалын салбарын голлох бүтээгдэхүүний нэг болохоор байна. Тэгэхээр энэ төрлийн даатгалыг судлаад явж байхад гэмгүй биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.