• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 23, 2025
Санхүү

Банкнууд 2024 онд ₮1.7 их наядын цэвэр ашигтай ажиллажээ

yld
С.Ангирмаа
1 сарын 23, 2025
1 сарын 23, 2025

МХБ (MSE) дээр нээлттэй 6 банкны 2024 оны жилийн эцсийн тайлан гарч дууслаа. Тэд өнгөрсөн онд нийт ₮64 их наядын хөрөнгийг удирдаж ажиллажээ. Энэ дүн л гэхэд жилийн өмнөхөөсөө 23% өссөн байна. 💥

😲 Ашгийн дундаж өсөлт: 52%

Тус 6 банкны цэвэр ашиг дунджаар 52% өсөж нийт ₮1.7 их наядад хүрсэн. Гэхдээ энэ өсөлтийн дийлэнхийг Голомт банк (GLMT) болон ХХБ (TDB)-н өсөлт бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл уг 2 банкийг хасвал үлдсэн 4 банкны цэвэр ашгийн дундаж өсөлт ердөө 22.8% гэсэн үг. Харин дүнгийн хувьд нийт цэвэр ашгийн 38.4%-ийг ХААН Банк (KHAN) дангаараа бүрдүүлж буй. 

  • 📈 Хөрөнгийн өсөлтөөр тэргүүлэгч: Цаашлаад банкнуудын нийт хөрөнгийн өсөлтийг харвал Богд Банк (BOGD)-ных хамгийн өндөр буюу 50% өсөв. Харин Төрийн банк (SBM)-ны нийт хөрөнгө болон цэвэр ашиг хамгийн багаар өсжээ. Мөн ХХБ-ны нийт хөрөнгө Голомт банкнаас илүү байхаа больж $GLMT-нх ₮394 тэрбумаар давсан аж. 
  • Чанаргүй🆚Чанартай: Нээлттэй банкнуудын чанаргүй зээлийн цэвэр зээлд эзлэх хувь 5.7%-2%-ийн хүрээнд байна. Энэ дундаа $SBM-н чанаргүй зээлийн хувь хамгийн өндөр, ХасБанк (XAC)-ных хамгийн бага. $TDB-н хувьд 2023 оны эцэст 9.1% байсан чанаргүй зээлийн хувиа тун сайн буулгаж. Эндээс банкны салбар даяар чанаргүй зээл буурсныг харж болохоор. 

📊 Зах зээлийн хувьд: Дэгэн догон

Энэ оны 11 сарын байдлаар $MSE дээр нийт ₮269 тэрбумын хувьцааны арилжаа хийгдсэний 24.4% буюу ₮65.7 тэрбумыг нь нээлттэй банкнуудын арилжаа бүрдүүлсэн. Угаас банкнуудын реформын үр дүнд хөрөнгийн зах зээл тэлж, идэвхжиж байгаа. Тэдний 2024 оны зах зээлийн үнэлгээний өөрчлөлтийн хувьд их өсөлтийг харуулсан $GLMT-нх хамгийн ихээр нэмэгдсэн бол $TDB-нх уналттай хэвээр байна. 

  • 🤔 IPO-н үнээ давав уу? Энд анхаарууштай нь 2024 оны хаалтын ханшийг харвал зөвхөн $KHAN болон $XAC-н хувьцааны үнэ IPO-н үнээ давсан юм. Бусад нь энэ босгод бүдэрлээ. Бүдрэх бүдрэхдээ босгоо давсан 2-оос бусдынх нь хувьцааны үнэ IPO-н үнээсээ дунджаар 18.8% доогуур үзүүлэлтээр оныг үдсэн байна. 

Эцэст нь… Банкнуудын 2024 оны санхүүгийн үзүүлэлт бол бүгд сайн мундаг л байна. Гэхдээ хөрөнгийн зах зээл дээр нэгэнт нээлттэй болсон л бол хувьцааны үнэ, арилжааны идэвхдээ анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нараа жоохон халамжлахгүй бол горьгүй нь. Энэ тал дээр юу бодож явдаг юм бол доо? 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.