Nomadic Masters тэмцээн 2020, 2022 онуудад зохиогдож байсан бөгөөд энэ жил дахин шинэ түүхийг бүтээх гэж байна. Уг тэмцээн нь соёлын солилцоо болон Монголыг дэлхийд таниулахуйц томоохон арга хэмжээ билээ.
Тэмцээнд олон улсын шилдэг багууд өрсөлдөх ба Европын 4 баг, Азийн 4 баг (Хятадын 1 баг, Монголын 3 баг) тус тус оролцоно. Европ багууд Монголд анх удаа ирж байгаа нь Монгол болон Азийн Esport-н хөгжилд маш том үр нөлөө үзүүлэх юм.
Тэмцээний үндсэн тоглолтууд буюу Group Stage-н тоглолтууд 2024 оны 5 сарын 28, 29-нд MESA LAN Studio-д явагдах бол финалын шатны тоглолтууд 6 сарын 1, 2-нд AIC Steppe Arena-д зохиогдоно.
Дэлхийд мөр зэрэгцэн өрсөлдөж буй 6 баг болох OG, Lynn Vision, The MongolZ, Gaimin Gladiators, Apeks, Aurora багууд уригдсаны дээр Chinggis Warriors (MPS Spring Winner) болон MPS: Finals тэмцээний ялагч 8 дахь багаар тодорч тус тэмцээнд оролцох юм.
Сонирхуулахад, тэмцээний Early Bird тасалбар худалдаанд гарсан ба Regular, Fan Zone A, Fan Zone B гэсэн 3 төрлийн тасалбар зарагдаж буй.
• Regular - ₮50,000 бөгөөд Early bird тасалбар - ₮30,000
• Fan Zone /A/- ₮100,000 бөгөөд Early bird тасалбар - ₮50,000
• Fan Zone /B/- ₮150,000 бөгөөд Early bird тасалбар - ₮100,000
Тасалбарыг дараах цахим хаягуудаар худалдан авах боломжтой:
Дашрамд дурдахад, MESA болон AVE хамтран зохион байгуулж буй тус тэмцээн нь Монголд зохиогдож буй CS2-н хамгийн том, хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлог.
Эх сурвалж: MESA
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.