Кофенд дурлагсад байна уу? Өнөөдөр Монголын кофены зах зээл болон томоохон тоглогчийн талаар хүргэе. Аяга кофегоо бариад тухлан уншина уу!
Хэрэглээ
Нэг үеэ бодоход хотын гудамд 3 алхаад л кофе шоп таардаг болж дээ. Үүнтэй холбоотойгоор кофены хэрэглээ ч нэлээд өссөн байна. Тодруулбал, бид 2013 онд 39.8 тн кофе импортоор авч байсан бол өнгөрсөн онд энэ тоо 11.7 дахин өсөж 467.4 тн болжээ. Тэгэхээр бид 2022 онд л гэхэд $3.8 сая буюу ойролцоогоор ₮12.8 тэрбумыг импортын кофенд зарцуулсан хэрэг. Монголчуудын дунд кофены соёл хүчтэй тархаж буй нь үүнээс илт.
Тэргүүлэгч
Харин одоо дотоодын кофе үйлдвэрлэлд тэргүүлэгч ROC-н талаар хүүрнэн өгүүлье.
Нарийн ширийн…
ROC-н талаар илүү нарийн ухвал, тэд кофегоо шинээр нь авч ирэхийн тулд Германы кофе нийлүүлэгч List + BIesler-тэй урт хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд ROC-н сонгосон Single Origin үр Польш-Беларус-Оросоор дамжин Монголд ирдэг байна. Тэд ингэж импортолсон кофегоо үйлдвэртээ оруулан захиалагчдынхаа мэдрэмж, хүссэн амтанд нь тааруулан хуурч нийлүүлдэг. Үүнээс гадна катеринг болон хөдөлгөөнт кафе, дистрибюшн, засвар үйлчилгээг ч үзүүлдэг гэнэ.
Эцэст нь… Кофенд дуртай уншигчдын хувьд сонирхолтой мэдээ байсан гэж найдъя. Хэрэв ROC ормоор санагдсан бол тэдний бүх салбар нь өөрийн гэсэн онцлогтой гэсэн шүү. Үүнийг бичиж буй би өнөөдөр пянз сонсох боломжтой ROC НҮБ салбарыг нь зорино.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.