• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Хөрөнгийн зах зээлийн донсолгооны цаана

yld
М.Хулан
4 сарын 10, 2025
4 сарын 10, 2025

Доналд Трамп чөлөөт зах зээлийн хамгийн хүчирхэг хүн гэдгээ харуулж ойрын өдрүүдэд хөрөнгийн зах зээлийн давлагаа залгихаа залгиж, арчихаа арчив.

😘 Уйлуулаад аргадав

Тэрбээр Хятадаас бусад 75 улсад ногдуулсан тарифыг 90 хоног хойшлуулснаар томоохон индексүүд 1 өдрийн дотор сүүлийн 10, 20 жилд байгаагүйгээрээ өсөж, шинэ түүх бичиж байна. Nasdaq (^IXIC) гэхэд өдрийн дотор 12% өсөж, 2001 оноос хойших хамгийн өндөр өсөлтийн давлагаагаа хөлөглөж байгаа бол S&P (^GSPC) 9.5% өсөж, 2008 оноос хойших гайхамшигт өдрөө өнгөрүүлэв. 

  • 🆙 Энэ дундаас онцгой өссөн нь авиа компаниуд United Airlines (UAL) 26.1%, Delta Air Lines (DAL) 23.4% болон жижиглэн худалдааны Amazon (AMZN) 11.9%. Nike (NKE) 11.4% гэхчлэн өсөв. Тариф эргээд ирвэл хамгийн хэцүүдэх компаниуд юм уу даа. 
  • 👑 Харин Apple (AAPL)-н хувьцааны үнэ 15% өссөнөөр 24 цаг хүрэхгүй хугацаанд хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмээ эргүүлэн авав. 

🪓 Тархидуулав

Энэ 1 өдрийн гайхамшиг Трампын хөрөнгийн зах зээлд авчирсан хохирлыг нөхөхөд даанч өчүүхэн. Хохирол яах вэ гэхэд үүний цаана зах зээлийг ингэж хэт савлуулж, манипуляц хийх нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид хэлсээр. 

  • 😎 Трамп хэзээний л хэлэлцээрийн ширээн дээр хутгаа түрүүлж тавиад, араас нь яриагаа эхлүүлдэг тактиктай нэгэн гэдгийг “The Art of the Deal” ном нь хангалттай харуулна. 

🤨 Танил арга, гэхдээ энэ удаад хууртахгүй

Түүний энэ тактик ч амжилттай хэрэгжиж, тарифын шийдвэрийн араас бүгд Трамптай ярилцахыг хүсэж байхад ганц Хятад л сөргүүлж эхлээд 43% дараа нь 84% гэхчлэн тариф тогтоож, үүнийг нэмбэл эцсээ хүртэл явахаа илэрхийлсэн. Харьцуулан харвал, өмнөх худалдааны дайны үеэр Хятад Америктай тохиролцох оролдлого хийдэг байсан бол энэ удаад ялагч байхгүй тоглоом шүү гэж анхаарууллаа. Хятад өөртөө үнэхээр итгэлтэй болжээ. 

Эцэст нь… Америкийн Хятадыг дарж авах бодлого Хятадыг улам л бие даасан, өөртөө итгэлтэй, дотно түншүүдтэй болгосоор. Их гүрнүүдийн худалдааны дайн баруун талаас 125%, зүүн талаас 84%-ийн тарифтайгаар албан ёсоор эхэллээ. Харин ирээдүйд хэн нь түрүүлж хэлэлцээрийн ширээнд суух урилга өгөх бол гэдэг сонирхолтой.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.