• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 11, 2023
Зах зээл

Засгийн Газар 5 жилийн хугацаатай $650 саяын бонд гаргалаа

yld
С.Ангирмаа
1 сарын 11, 2023
1 сарын 11, 2023

Монгол Улсын Засгийн Газар 5 жилийн хугацаатай, 8.65%-ийн купонтой, $650 саяын бонд гаргалаа.  

Яагаад? 

Энэ онд Гэрэгэ бондын $800 саяыг, 2024 онд Хуралдай бондын $600 саяыг төлнө. Одоо гаргаж буй бондоор дээр дурдсан хоёр бондыг дахин санхүүжүүлэх юм. Шинэ бондын талаар дэлгэрүүлж харвал,

  • Шинэ бонд: ЗГ Мягмар гарагт $650 саяын шинэ бонд босгох арилжааг олон улсын зах зээл дээр хийжээ. Бондын хүүг 11%-12% байхаар тооцоолж байсан ч 138 хөрөнгө оруулагчаас нийт $4 тэрбумын захиалга ирсэн учир бондын хүү 8.65% болж буурав. Зээлжих зэрэглэл Тогтвортой В үнэлгээтэй хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг татсан бололтой. 

Нөхцөл байдал ямар байгаа вэ?

Хүндхэн нөхцөл байдалд тун дажгүй нөхцөлтэй бонд гаргах шиг боллоо. Хүндхэн нөхцөл байдал гэдэг нь... 

  • Алдагдал: Монгол Улсын төсвийн тэнцэл сүүлийн 10 жилийн 9-д нь алдагдалтай гарсан. Сүүлийн 10 жилийн нийт алдагдал ₮17 их наяд буюу бүтэн 1 жилийн төсвийн орлоготой дүйж байна. 
  • Өр: Манай гадаад өр өнгөрсөн оны III улиралд 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өсөж $32.4 тэрбумд хүрсэн. Үүнийг иргэн бүрд хуваавал, 1 хүн ₮32.9 саяын өртэй болно гэсэн үг. 
  • Хомсдол: Түүнчлэн гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд огцом буурч, 2022 оны эцэст $3.4 тэрбум болсон нь 2021 оныхоос 22.4% буураад буй. 
  • Тэгэхээр: Бид дотроо гадаад валютын нөөц багатай болж, төсвийн алдагдал нь ужгирч, өр нь нэмэгдэж, түүнийгээ төлж чадахгүй болохоороо дахиад л өр тавьж байна даа. 

Эцэст нь… ЗГ 2012 оноос хойш нийт $5.2 тэрбумын үнийн дүн бүхий 7 бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1,660 гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа л өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч гэсэн бондын өрийг бондоор дарах гэж байна. Энэ тогтолцоо хэзээ өөрчлөгдөж, бондоор босгосон хөрөнгөө үр дүнтэй зарцуулах вэ? 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.