Бичил 2.0 ХБҮЦ
Бичил Глобус санхүүгийн байгууллагын Бичил 2.0 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. Тэгвэл тус ХБҮЦ-тай холбоотой бүхнийг тоймлон хүргэе.
Бичил ХБҮЦ
Бичил 2.0 ХБҮЦ-ыг Бичил Эй Би Эс Плас ТЗК ХХК гаргаж байгаа бөгөөд анхны үүрэг гүйцэтгүүлэгч нь Бичил Глобус Финанс ББСБ ХХК юм. Уг ХБҮЦ-ны нэгжийн үнэ нь ₮100,000 бөгөөд олон нийтээс ₮20 тэрбумыг татан төвлөрүүлэх нь. Түүнчлэн,
- Хүү & Хугацаа: Тус ХБҮЦ нь 24 сарын хугацаатай бөгөөд жилийн хүү нь 18.5% байх юм. Энэ нь ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 6.4 нэгж хувиар, нээлттэй ХБҮЦ-ны дундаж хүүгээс 2.1 нэгж хувиар өндөр хүүтэй гэсэн үг. Мөн 3 сар тутамд хүү төлөх зарчмаар явах аж.
- Баталгаа: Бичил 2.0 ХБҮЦ нь ₮24.2 тэрбумын үлдэгдэл бүхий зээлийн багцаар баталгаажсан бөгөөд уг багц нь автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгөөс бүрдсэн байна.
- Эрсдэл: Түүнчлэн уг ХБҮЦ-ны нийт зээлийн багцад хамгийн өндөр дүнтэй 1 зээлийн багцын эзлэх хувь 0.4%, хамгийн их дүнтэй 10 зээл 2.5%, хамгийн их дүнтэй 50 зээл 8%-ийг тус тус эзэлж байгаа нь хөрөнгийн төвлөрлийн эрсдэл бага байгааг илтгэж буй.
Анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн тухайд
Цаашлаад, Бичил Глобус Финанс ББСБ-ын талаар жаахан сонирхъё. Тэд 2022 оны байдлаар буюу үүсгэн байгуулагдсанаасаа хойш 15 жилийн дараа ₮64.4 тэрбумын нийт зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үргэлжлүүлээд,
- Ашигт ажиллагаа: Тус ББСБ-ын өнгөрсөн оны хүүгийн орлого нь 2020 оны мөн үеэс 2.3 дахин өссөнөөр ашиг нь 56.6% өссөн байна. Түүнчлэн тус хугацаанд компанийн нийт хөрөнгө ч мөн 2.6 дахин өсжээ.
- Туршлага: Тэдний хувьд 2021 онд Ти Ди Би секьюритис ҮЦК ХХК-иар зуучлуулан ₮10 тэрбумын хаалттай өрийн бичиг, 2022 онд Бичил Эй Би Эс Актив ХБҮЦ ₮10.0 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Эцэст нь… Хэрэв та уг ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд оролцохыг хүсвэл үндсэн андеррайтер нь Өлзий энд Ко Капитал ҮЦК, синдикатор компаниар Голомт Капитал ҮЦК ажиллаж байгаа шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.