• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 10, 2024
Тайлан

Монложистикс Холдинг ХК өнгөрсөн онд 1 сая тн ачаа тээвэрлэжээ

yld
С.Ангирмаа
4 сарын 10, 2024
4 сарын 10, 2024

Цаана чинь урт хугацааны өр зээлгүй компани байна. Хэн бэ гэж үү? Энэ бол өнгөрсөн онд IPO хийж, ТОП-20 компанийн эгнээнд нэгдсэн Монложистикс Холдинг ХК (MLG). Тэгвэл тэдний өнгөрсөн болон ирээдүйг тольдъё. 

2023 оны өнгө

Монложистикс Холдинг ХК үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулаад буй. Тэдний өнгөрсөн онд тээвэрлэсэн ачаа 163% өсөж 1 сая тн-д хүрсэн. Улмаар  борлуулалтын орлого 55% өссөн ч цэвэр ашиг нь 11% буурсан байна.

  • Яагаад? Өнгөрсөн онд Хятад хилээ бүрэн чөлөөлснөөр тээврийн хүндрэлтэй нөхцөл байдал хэвийн болж, тээврийн өртөг буурсан юм. Улмаар Монложистиксийн нэгж тээврийн дундаж үнэ жилийн өмнөхөөс 39% буурч $1,735 болжээ. Иймээс тэдний үйл ажиллагааны зардал 34% нэмэгдэж ашиг нь буурсан хэрэг.
  • Өгөөжтэй: Түүнчлэн Монложистикс Холдинг ХК нь IPO хийж байхдаа өөрийн эзэмшил бүхий 9 компаниас ашгаас хувь хүртэх боломжтой гэдгээрээ онцлог байсан. Иймдээ ч тэд 2023 оны цэвэр ашгийнхаа 48% буюу ₮3 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн юм. Улмаар тэдний ногдол ашгийн өгөөж 4.2%-тай гарсан билээ.

Цаашид яах вэ? 

Заа өнгөрсөн он ийм байдаг юм байж. Тэгвэл тэд энэ онд цэвэр ашгаа 54.8%-78.6% өсгөж ₮13-₮15 тэрбумд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Улмаар цэвэр ашгийн маржин нь 5%-5.5%-д хүрэх юм. 

  • Яаж? Дээрх өсөлтийг транзит тээвэр болон импортын тээврийн өсөлт бүрдүүлэх аж. Мөн компани IPO-р татан төвлөрүүлсэн хөрөнгөөр худалдан авах тавцант вагоныг ашиглаж эхлэх тул тээврийн хэмжээ нэмэгдэхээр байгаа юм.
  • Стратеги: Түүнчлэн Монложистикс групп нь шинээр зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудыг худалдан авах арга замаар өөрийн зах зээлд эзлэх байр сууриа тэлэх зорилготойгоор судалгаа хийж байгаа аж.

Гэснээс, Монложистикс Холдинг ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 27-нд болох гэж байгаа шүү. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.