
Энэ сарын сүүлээр крипто зах зээлд томоохон сэргэлт болж, өчигдрийн байдлаар Биткойн (BTC) 7 хоногийн дотор 24% өсөж $80,000-ын босгыг давав. Энэ нь сүүлийн 3 сард байгаагүй өндөр түвшин билээ. Үүнийг дагаад Эфериум (ETH) 31% өсөж $2,500-т хүрээд амжлаа. Энэ өсөлтийн ард ямар хүчин зүйлс байв?
📌 Яаж $80,000-ыг давав?
Биткойны өсөлт нь зөвхөн зах зээлийн сэтгэл хөдлөлөөс бус, институциональ эрэлт болон макро орчны өөрчлөлттэй холбоотой байлаа. Тодруулбал,
🤔 Тэгвэл цаашид яах вэ?
Шинжээчдийн тооцоогоор Биткойны ойрын зорилт $82,800 орчим гэнэ. FXStreet болон Binance Square дээрх шинжээчдийн дурдсанаар, Биткойны томоохон эзэмшигчид зарахаас илүүтэйгээр хуримтлуулах тактик руу шилжсэн аж. ХНС-гаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хүлээлт өндөр байгаа тул $80,000-ын босго нь цаашдын шинэ өсөлтийн суурь бүс болж бэхжих боломжтой байгаа гэнэ дээ.
Эцэст нь… Америкийн томчуудын шийдвэр, хөрөнгө оруулагчдын хандлага крипто салбарын мөсийг бага зэрэг хайлах боломжийг олгожээ. Харин манай койнууд бол хөлдүүгээрээ хөлдөөгчид хэвтэж буй. Гэснээс СЗХ-ноос хагас жилийн тайлангаа гаргамагц монгол койнуудаа нэг базаж тоймлом зээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.