• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Улс төр

Шинэ Ерөнхий сайдыг ямар сорилт хүлээж байна вэ? 

yld
М.Хулан
6 сарын 3, 2025
6 сарын 3, 2025

Монголын улс төрийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоож, иргэдтэйгээ 21 хоног тэмцэлдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, ирэх өдрүүдэд дараагийн ЗГ-ын бүтэц, чиг баримжаа, тэргүүлэх бодлого тодорхойлогдох гэж байна. 

  • ⭕ Энэ завсрын хугацаа зүгээр ч нэг удирдлагын солилцоо бус, харин тогтолцооны шинжтэй иргэдийн төр засагт итгэх итгэлийг ахин хөсөрдүүлэхээргүй шинэчлэл байх учиртай.

🔜 Ирэх 30 хоногт

Хууль ёсоор 30 хоногт буюу 7 сарын 1-ний дотор шинэ Ерөнхий сайд томилогдоно. Хэрэв энэ хугацаанд томилгоо хийгдэхгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах дээрээ тулна. Гэсэн ч бодит нөхцөл байдлыг харвал МАН дотоод эв нэгдлээ хадгалж ЗГ хэвийн солигдох магадлал өндөр.

🕎 Хуучин нь ул болж, шинэ нь зул болно

Эрх баригч нам сонгогдоод жилийн босгон дээрээ ирлээ. Сонгуулийн чухал амлалтыг нь эргэн сануулахад “Төр цомхон, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх”. Гэвч өмнөх Ерөнхий сайдын ЗГ 22 сайд, 16 яам буюу өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдах үедээ л амлалтаа шууд зөрчсөн. Түүнээс хойш есөн бусын албан тушаал гаргаж, эхийг нь эцээчихгүй, тугалыг нь тураачихгүйн тулд маш олон томилгоог хийсэн билээ. 

  • 👀 Тогтолцоо: Шинэ ЗГ өмнөх ЗГ-ын алдааг давтаж, гадуур яригдаж буй II ээлжийнхний буффет болж хэрхэвч болохгүй. Тиймээс шинэ засаг “Төр цомхон байх” амлалтдаа хүрч, нийт төрийн албан хаагчдын 30%-ийг цомхотгох ажлаа үргэлжлүүлэх нь зүйн хэрэг. 
  • 🪙 Төсөв: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд зарлагыг ₮33.5 их наяд буюу алдагдалгүй төсөв батлахаар тусгасан. Төсөв алдагдалтай гарахад урсгал зардал хамгийн ихээр нөлөөлдөг. Хэрэв шинэ ЗГ цомхон байгуулагдвал сайд болон яам дагасан урсгал зардлууд буурч, төсөвт ирэх дарамт нь ч буурна. 

Цаашлаад, ЗГ-ын өр шир I улиралд ₮34.6 их наядад хүрсний 90% нь гадаад өр байгаа нь дараагийн ЗГ-ын тэргүүний толгойны өвчин болох буй за. 

Эцэст нь… Дараагийн Ерөнхий сайдад горилогчдын нэрс иргэдийн хандлагыг тандах гэсэн мэт цахим орчинд эрчтэй явж байна. Бидэнд шийдэх, эрэмбэлэх ёстой олон асуудлууд байгаа ч тэргүүн эрэмбийн асуудал бол шинэ ЗГ цомхон байгуулагдах, улс төрийн шуургыг аргацаасан тоглоомын ЗГ байгуулагдахгүй байх юм шүү.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.