Арга хэмжээний тойм
Байгалийн ухааны боловсролын чанарыг сайжруулахад боловсролын оролцогч талууд болох бодлого тодорхойлогчид, Их дээд сургуулийн багш нар, ЕБС-ийн багш нарын төлөөллийг цуглуулж түвшин хоорондын сорилтуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааг дэмжих шинэлэг формат бүхий форум зохион байгуулна. Энэхүү форумаар байгалийн ухааны багш нар үүрэгт ажлаа илүү үр дүнтэй, чанартай гүйцэтгэхэд шийдвэр гаргагчид, их дээд сургуулийн багш нар, боловсролын албан болон албан бус байгууллагуудыг нэгтгэж, мөн ЕБС-ийн багш нар өөрсдөө хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой хэлэлцүүлгийг өрнүүлж хэрэгжүүлэх боломжтой санаачилга, саналыг нэгтгэн төвлөрүүлэх зорилготой.
Гол зорилтууд:
Монгол дахь байгалийн шинжлэх ухааны боловсролын өнөөгийн сорилтуудыг тодорхойлох
Сурагчидтай тулж ажиллах багш (ЕБС, их дээд сургуулиудын), энэ салбартай холбоотой бодлого тодорхойлогчид, энэ салбарын аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хэлэлцүүлэгт нэгтгэн оролцуулах
Салбарын багш ажилчдын сорилтууд дээрх үзэл бодлын ялгарлыг шинжих
ШУ-ны хичээлүүдэд интернэт симуляц ашиглалтыг жишиг болгох (PHET x ScienceCafe.mn 162 симуляц)
ШУ-ны багш нарт зориулсан нөөц, дэмжлэгийн талаар хэлэлцэх
Форумд оролцогч багш, сургуулиудын чанарын өөрчлөлт, хэрэгжүүлэлтийн явцыг хэмжих (оролцогч багш нараас судалгаа авч, өөрчлөлттэй нэгтгэн харьцуулах)
Багшийн санхүүгийн хэрэгцээнд зориулсан, багшид зориулан үйлчилгээ явуулдаг харилцаа холбооны байгууллагын төлөөлөл, багшийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хувь хүний хөгжил болон амьдралын хэв маягийг сайжруулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, багш нарын заах арга барилд тусалсан платформ болон цахим хэрэглээний чадвар сайжруулах үйл ажиллагаа явуулдаг нийт 9 төрлийн байгууллагын төлөөлөл үйлчилгээгээ танилцуулах болон сургалт явуулах
Форумын үр дүн, нөлөөг хэмжих, форумд цаашид шаардлагатай сайжруулалтыг тодорхойлох
Оролцогч талууд:
Гол зорилтот оролцогчид: Шинжлэх ухааны багш нар (ахлах, дунд ангийн болон их, дээд боловсролын түвшинд)
Бусад оролцогчид:
Сургуулийн удирдлага, менежерүүд
Боловсролын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч төрийн албан хаагчид
Сургалтын хөтөлбөр боловсруулагчид
Боловсролын технологийн мэргэжилтнүүд
ШУ-ны салбарын төлөөлөгчид
Багш нарт чиглэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн төлөөлөл
Багш яагаад оролцох ёстой вэ?
Багш нар шийдвэр гаргагчид болон бусад багш нартай холбоо тогтоох
ШУ-ны боловсролын шилдэг туршлагын талаар мэдээлэл солилцох
Монгол дахь шинжлэх ухааны шилдэг заах арга зүйг тодорхойлоход хувь нэмэр оруулах
Боловсролын хамгийн сүүлийн үеийн технологи, нөөцийн талаар суралцах
Улс орны ШУ-ны боловсролыг сайжруулах шийдлийн нэг хэсэг болох
📆 Хэзээ: 1 сарын 9
📍 Хаана: Дархан-Уул аймаг, Дархан сум, ХААИС-ийн урлагийн танхим, Science Café Darkhan
💳 Бүртгэлийн хураамж: ₮27,900 (өглөөний кофе, үдийн цай, гарын бэлэг багтсан)
📞 Холбогдох: 80948809, 99719687, 86777196
📧 Мэйл: [email protected]
Sci-Teach 2024 форумын судалгаанд нийт 139 багш оролцсон ба үүнээс биологийн 34, газарзүйн 10, математикийн 28, физикийн 31, химийн хичээлийн 36 багш хамрагджээ.
Sci-Teach 2024 форумаас үндэслэн хийж буй “Да Винчи” төсөл
“ЕБС-ийн байгалийн ухааны хичээлийн чанар, хүртээмжийг шинжлэх ухааны туршилтын эвэнт болон хэрэглэгдэхүүний буцалтгүй дэмжлэгээр хөгжүүлэх хөтөлбөр”
Да Винчи төсөл нь “Science Cafe”- Entertainment Experiment Event буюу энтертайнмент шинжлэх ухааны туршилтын арга хэмжээнд суурилан сургуулиараа сайн дурын үндсэн дээр хамрагдан оролцож нэмээд тодорхой шаардлагуудыг биелүүлэн сургуульдаа буцан төлөгдөхгүй шинжлэх ухааны хичээлийн хэрэглэгдэхүүн, үзүүлэнтэй болох хөтөлбөр юм.
Төслийн үндэслэл:
Sci-Teach Forum-с зохион байгуулдаг ШУ-ны багш нарын форум болох Sci-Teach-ын дүгнэлтээс дараах асуудлуудыг онцолбол:
ЕБ сургуулиудын лаборатори танхим, шинжлэх ухааны заах хэрэглэгдэхүүн хангамжууд харилцан ялгаатай байдаг
ШУ-ны хэрэглэгдэхүүн дутмаг
ШУ-ны хэрэглэгдэхүүнд суурилсан сургалт явуулахад, хэрэглэгдэхүүн эвдрэх эрсдэл нь тухайн хэрэглэгдэхүүн дааж авсан багш, сургууль, болон тухайн хэрэглэгдэхүүнтэй харьцаж буй сурагчид санхүүгийн эрсдэл болдог нь анхнаасаа хэрэглэхгүй байх нөхцөл үүсгэдэг
Химийн туршилт явуулахад бодис урвалжийн олдоц ховор, үнэтэй байдаг
ЕБС-ийн сурагчид ШУ-ны туршилт хийж амжилгүй төгсөх тохиолдол элбэг
Дараах асуудлуудыг шийдэх зорилгоор Да Винчи төслийн хүрээнд:
Сурагчдыг ШУ-ны хими, биологи, физик туршилт хийлгэх
Оролцсон сургууль төслийн заасан шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд, төслөөс заасан хэрэглэгдэхүүнүүдийг сургуульд хүлээлгэн өгөх
Хүлээн авсан хэрэглэгдэхүүнүүд тухайн сургуулийн бүх сурагч багш нарт нээлттэй байхаас гадна эвдрэл гарсан тохиолдолд хэн ч нөхөн төлөх ёсгүй зэрэг журмуудыг хянах
Хүлээн авснаас хойш туршилтын арга хэмжээ болон, хэрэглэгдэхүүнүүд төслийн тавьсан зорилтод хүрч чадаж байгааг хэмжин судлах
Төслийн үр дүнгээс хамааруулан, хөтөлбөр зорилтуудыг сайжруулан шинэчлэн тогтоох
Журам
Да винчи төсөл ЕБС-ийн 10 сургууль сонгон авч тухайн сургуулийн удирдлага, суралцагч, суралцагчийн асран хамгаалагчид энэхүү төсөлд, төслийн шаардлагын хүрээнд оролцох хүсэлтээ ирүүлснээр тухайн сургууль дараах журмын дагуу хэрэгжүүлнэ.
Төсөлд хамрагдах сургуулиуд дараах шаардлагуудыг хангах үүрэгтэй:
Монгол улсад үйл ажиллагаа хэрэгжүүлдэг улсын болон хувийн ЕБС байна.
Хэрэгжүүлэгч талыг ямар нэгэн санхүүгийн эрсдэлд оруулахгүйгээр нэг хүүхдэд ноогдох ₮29,500 төлсөн байх
Туршилтын арга хэмжээнд хамрагдах ангийн тоо доод талдаа 15-г давсан байна.
Туршилтын арга хэмжээнд хамрагдсан сурагчийн тоо доод талдаа 450-г давсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан хэрэглэгдэхүүнүүдийг сургуулийн суралцагч, багш нарт хэрэглэхэд нээлттэй байлгахад анхаарах
Хүлээн авсан хэрэглэгдэхүүн эвдэрсэн тохиолдолд, тухайн сургууль, сурагч, асран хамгаалагч, багш, ажилтан хэн ч нөхөн төлөх ёсгүй гэх журамтай ба энэ журмыг сургуулийн багш, сурагч, асран хамгаалагчдад мэдээлэх
Тухайн сургуульд хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг, багш ажилтан томилон төслийн хуваарийн дагуу өөрийн сургуулийн оролцох хуваарийг гарган өгөх, дотоод зохион байгуулалтаа хангаж ажиллах
Төсөлд хамрагдах сургуулиуд дараах боломжуудыг эдлэх эрхтэй:
Төслийн шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд төслөөс заасан хэрэглэгдэхүүнүүдийг хүлээн авах, шаардах эрхтэй
Төслөөс хүлээлгэн өгөх хэрэглэгдэхүүн сургуульд байгаа хэрэглэгдэхүүнтэй давхцах тохиолдолд өөр бусад хэрэглэгдэхүүн орлуулан авах хүсэлт гаргах
Төсөлд дараагийн ээлжинд ахин хамрагдаж, оролцох хүсэлт гаргах
Төсөл хэрэгжүүлэгч дараах үүрэгтэй:
Төсөлд оролцогч суралцагчдад туршилтын эвэнтийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн өгөх
Төслийн шаардлага хангагдсан тохиолдолд хэрэглэгдэхүүнүүдийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх
Төслийн хэрэгжилтийн зорилттой холбоотой үр дүнгүүдийг хянах, шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээллэх
Төсөл хэрэгжүүлэгч дараах эрхтэй:
Тухайн төслийн санхүүгийн эрсдэлийг хэрэгжүүлэгч тал хариуцах тул, шаардлагуудыг биелээгүй тохиолдолд тухайн сургууль дээр хэрэгжүүлж буй “Да Винчи” хөтөлбөрийг зогсоох
Хөтөлбөртэй холбоотой хүлээлгэн өгсөн хэрэглэгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглахыг анхааруулах
📆 Хэрэгжих хугацаа: 2024 оны 10 сарын 15 - 2025 оны 5 сарын 1
Сургууль сонгон шалгаруулах шат: 10 сарын15 - 10 сарын 25
Сонгосон сургуулиудын туршилтын арга хэмжээний хуваарь гаргах: 10 сарын 25 - 11 сарын 9
Туршилтын арга хэмжээнд оролцуулах шат: 11 сарын 1 - 12 сарын 27
Хэрэглэгдэхүүн захиалга: 11 сарын 15 - 12 сарын 27
Хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх: 12 сарын 1 - 2 сарын 1
Төслийн асуумж авах: 3 сарын 5 - 4 сарын 1
Зорилтууд
Сонирхолтой шинжлэх ухааны туршилтуудаар 4,500-аас дээш сурагчдад шинжлэх ухаанч сэтгэлгээнд сургах
Хүүхэд тус бүрээр Хими, Биологи, Физикийн нийт 38 туршилтуудыг хийлгэх
“Эвдэлчих вий” хэмээн айх дарамтгүйгээр багш болон суралцагчид суралцах болон сургалт явуулах орчин бүрдүүлэх
ЕБ-ын 10 сургууль тус бүрд Микроскоп, телескоп, тулгуур эрхтний загвар, биеийн эд эрхтний загвар, ДНХ модел, плазмын бөмбөлөг гэсэн хэрэглэгдэхүүнтэй болгох
ШУ-ны хичээлийн практик талын сургалтыг дэлгэрүүлэхэд багш нарт дэмжлэг үзүүлэх
Төслийн үр дүнд дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох
📍 Хаана: Улаанбаатар, СБД, Төв Бассейны байр, Этүгэн Их сургууль 4-р байр, Б1 давхарт Science Cafe.
📞 Холбогдох: 95010188, 95160307
📧 Мэйл: [email protected]
Эх сурвалж: Science Café
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.