• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 3, 2024
Уул уурхай

Оюу толгойн 2 дахь томоохон нөхөн сэргээлтийн ажил эхэллээ

yld
М.Хулан
5 сарын 3, 2024
5 сарын 3, 2024

Өнгөрсөн Бямба гарагт Оюу толгойн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд орших Цагаан хөтөлд хийх нөхөн сэргээлтийн ажлын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.  

  • Товчхон: БОАЖЯ, Ойн газар, Дархан-Уул аймаг, Оюу толгой өнгөрсөн 11-р сард Цагаан хөтлийн нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байв. Тус ажил нь Тэрбум мод санаачилгын хүрээнд Оюу толгойн 100 сая мод тарих амлалтынх нь нэг хэсэг юм. Тухайлбал, компани 100 сая модныхоо 60 саяыг тарьж, 40 саяыг мод тарих хэмжээтэй нь дүйх хөрөнгө оруулалтыг ойн салбарт хийхээр ажиллаж байгаа.

Нөхөн сэргээлтийн ажил

Тодруулбал, тус компани Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх аж. Тус талбай нь Дархан-Уул аймгийн Хонгор болон Шарын гол хэмээх 2 сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг бөгөөд Оюу толгойгоос гадна орон нутгийн 2 компани нөхөн сэргээлт хийхээр болсон.  

  • Ингэхдээ: Бугант нандин ХХК Хургадын ам, Цагаан хөтөлийн Хар ямаат орчмын 82.2 га талбайг, Дархан транс ХХК Хонгор сумын нутаг Цэхэрийн ам, Бага ноёны ам орчмын 104.8 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. Одоогоор Бугант нандин ХХК нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлсэн байгаа бол Дархан транс ХХК энэ сард ажлаа эхлүүлэх төлөвтэй байна.
  • Оюу толгойн хашааны гадна ч: Тус нөхөн сэргээлт Оюу Толгойн хийж буй 2 дахь томоохон нөхөн сэргээлтийн ажил болж буй. Тухайлбал, тэд өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Ялбаг гол орчимд гар аргаар алт олборлогчид сүйтгэсэн 400.4 га газрыг нөхөн сэргээсэн.
  • Хариуцлагагүй уул уурхайн нөлөө: Монголд 30.7 мянган га талбай эвдрэлд орсон байдаг ба үүний 94% нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч үлдсэн байдаг. Харамсалтай нь үүний 8 мянган га нь нөхөн сэргээгдэхгүй орхигдсон аж. 

Эцэст нь… Цагаан хөтөлөөс 1990-ээд оны үед төрийн өмчит нэгэн компани алт олборлож байсан гэдэг. Манай редакцаас тус нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны нээлтэд Market Reporter М.Хулан оролцож хариуцлагагүй уул уурхай тухайн газрыг яаж сэглэж нүд халтирам болгож болдогтой танилцсан юм. Уул уурхайн төсөл дуусах үед тухайн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх нь маш том ажил байдаг. Энэ чиглэлд Оюу толгойн байгаль орчны хэлтэс ажилладаг бөгөөд хариуцлагатай уул уурхай ямар байдаг жишгийг үлгэр харуулж буй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.