• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 22, 2024
Бизнес

Говь ХК-ийн хувьцаа эзэмшлийн өөрчлөлт

yld
С.Ангирмаа
3 сарын 22, 2024
3 сарын 22, 2024

Өнгөрсөн Баасан гарагт Говь ХК (GOV)-ийн нийт хувьцааны 33%-ийн буюу ₮65.6 тэрбумын арилжаа хийгдсэн. Үүнийг хэн зараад хэн авсан нь асуултын тэмдэг байв. Тэгвэл 5 хоногийн дараа хариулт нь ил боллоо. 

Японоос Монгол руу

Өнгөрсөн Баасан гаргаас Говь ХК-ийн 51.29%-ийг Таван Богд Холдингс ХХК, 34%-ийг HIDE INTER LLC гэх хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон компани эзэмшдэг байв. Харин одоо Таван Богд Холдингс ХХК нь HIDE INTER LLC-с 33%-ийн хувьцааг худалдан авснаар Говь ХК-ийн 84.29%-ийг эзэмшдэг болоод байна. Тодруулбал тэд нийт 257.5 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь ₮255-өөр худалдан авчээ. 

Юу болсон гэсэн үг вэ?

Говь ХК нь 2007 онд хувьчлагдсан бөгөөд энэ үед Таван Богд Холдингс ХХК тэдний 51.29%-ийг эзэмшдэг болсон хэрэг. Харин үүнээс 17 жилийн дараа дахин хөрөнгө оруулалт хийсэн нь энэ. Ингэснээр Монголд хөрөнгө оруулалт хийсэн бас нэг гадаад компани гарч одлоо. 

  • Ер нь тэд чинь ногдол ашиг тарааж байсан билүү? Говь ХК 2010-2018 оны цэвэр ашгаас жил тутамд тогтмол ногдол ашиг тарааж байсан аж. Тухайн жилүүдэд тараасан ногдол ашгийн дундаж хэмжээ ₮1.6 тэрбум байж. Харин 2019 оноос хойш 1 ч удаа ногдол ашиг тараагаагүй. 

Нэлээд өөрчлөлт

Одоо харин Говь ХК-ийн 33%-ийн арилжааны нөлөөг харъя. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Говь ХК-ийн 1 өдрийн дундаж арилжааны хэмжээ ₮11.3 тэрбумд хүрч өмнөх 7 хоногоосоо 2,714 дахин өссөн байна. Түүнчлэн 3 сарын 15-нд хийгдсэн Говь ХК-ийн хувьцааны ₮65.6 тэрбумын арилжаа нь МХБ дээр хийгдсэн тухайн өдрийн арилжааны 98.7%-ийг бүрдүүлсэн аж. Улмаар тухайн өдрийн нийт арилжааны дүн өмнөх өдрөөс 105.9 дахин өсжээ. 

Эцэст нь… Ингээд Говь ХК-ийн дийлэнх хувьцааг Монгол хөрөнгө оруулагч эзэмшдэг боллоо. Тэдний хувьд саяхан Гүйцэтгэх захирлаа солиод буй. Мөн өнгөрсөн оны борлуулалтын орлого нь 32% өсөж алдагдал нь буурсан. Цаашид ямар ахиц дэвшил гарах бол доо?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.