Lemonade цувралын маань шинэ дугаарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин Х.Энхбилиг оролцлоо.
Тэрээр Германд нийгмийн ажил, сэтгэл судлалын бакалавр, боловсролын удирдлагын магистраар сурч төгссөн юм. Түүнтэй яагаад мал аж ахуй руу орсон, Монгол философи гэж юу болох, хүн байгалийн харилцаа, түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын талаар сонсууштай яриа өрнүүллээ.
Сонирхуулахад түүний хувьд “Монгол философи бол хонь хариулах” аж. Бодоод байхад хонь хариулна гэдэг чинь өдөр тутамдаа ахуй, байгалиа ажин суух бясалгал төдийгүй амьдралын учир утга, орчлон ертөнцийн тухай гүн гүнзгий зүйлсийг эргэцүүлэн бодох боломжийг олгодог биз ээ.
Энэ дугаараа үзээд хөдөө амьдрах сэдэл ч төрөх шиг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.