• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 5, 2023
Эдийн засаг

МАН-ын төр барьсан 8 жилд төсвийн зардал 3 дахин өсөх нь 

yld
С.Ангирмаа
10 сарын 5, 2023
10 сарын 5, 2023

Заа ирэх оны төсвийн төсөл танилцуулагдлаа. Сонгуулийн сургаар төсвийн зардал 2023 оныхоос 22.3% өсөж ₮27.4 их наядад хүрнэ гэж тусгагджээ. Юу болоод байна?

Таны сонорт хүрэх ёстой тоонууд

  • ₮25.4 их наяд: Ирэх оны төсвийн орлого 2023 оныхоос 21.6% өндөр буюу ₮25.4 их наядад хүрэх гэнэ. Үүний 92.9%-ийг та бидний татварын орлого бүрдүүлнэ. Өөрөөр бол бид ирэх онд энд онд төлснөөсөө ₮4.5 их наядаар их дүнтэй татвар төлөх нь.
  • -₮2.1 их наяд: Харин зардал нь 2023 оны төсвөөс 22.3%, 10 жилийн өмнөхөөс бүр 285.9% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагджээ. Улмаар ирэх оны төсөв ₮2 их наядын алдагдалтай байх нь.

Асуудал^2

Төсвийн орлого, зардал жил бүр л өсөж байна. Энэ ч утгаараа жил бүр төсвийн тэнцэл алдагдалтай гарч буй. Ер нь төсөв томорсоор л, алдагдалтай гарсаар л байх ёстой юу?

Хонь VS Чоно: Мөнгөний бодлого нь хатуу чиглэлд, бодлогын хүү нь 13%-д хадгалагдаж байгаа ч төсвийн бодлого нь тэлсээр. Өөрөөр бол нэг талд Монголбанк инфляцыг хазаарлахаар үзэж тараад байдаг нөгөө талд төсөв нь айлын эрх хүүхэд шиг улам л өндөрт цовхчоод байдаг. Ийм нөхцөлд Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр ЗЗ хумигдсан хэвээр, та бидний авах зээл өндөр хүүтэй хэвээр байна л гэсэн үг.

Намайг сонго: Сонгуулийн жил бүр төсвийн зардал огцом нэмэгддэг нь жам. Уг нь бол манай төсвийн зардал сүүлийн 10 жилд дунджаар 15% өссөн. Гэтэл 2016 болон 2020 оны сонгуулийн жилийн төсвийн зардлын өсөлт дунджаас 2 дахин илүү байна. Ирэх сонгуулийн жилийн төсвийн зардлын өсөлт ч мөн дунджаас 7.3 нэгж хувиар илүү байх нь.

Энэ мэтээр төсвийн зардал данхайсаар байвал инфляцын дарамт нэмэгдэх, төсвийн алдагдлаас үүдэн зээлийн хүү өсөх, валютын ханш тогтворгүй байдалд орох, зээлийн зэрэглэл буурах зэрэг олон сөрөг үр дагавартай. Тэгэхээр бодлого боловсруулагчид төсөв, мөнгөний бодлогод илүү тэнцвэртэй хандах хэрэгтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.