• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 5, 2023
Зах зээл

Долларын ханш төгрөгийн ханшийн эсрэг 21% чангарлаа

yld
С.Ангирмаа
1 сарын 5, 2023
1 сарын 5, 2023

Өнгөрсөн онд долларын ханш төгрөгийн эсрэг 21% чангарлаа. Өөрөөр хэлбэл 1 сар Netflix үзэх эрхийг 2022 оны 1-р сард ₮19.9 мянгаар авдаг байсан бол 2022 оны сүүлээр ₮24 мянгаар авдаг болсон гэсэн үг. 

Юу болов? 🔍

Ер нь бол 2022 онд төгрөгийн хүч хамгийн их суларлаа. Учир нь валютын ханшид нөлөөлөгч гадаад худалдааны тэнцэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг хүчин зүйлс нэлээд дордов. Тодруулбал… 

  • Сүүлийн 5 жилийн ёроол: Гадаад валютын албан нөөц 2022 оны 8-р сард $2.7 тэрбумд хүрсэн нь жилийн өмнөхөөс 39% буурсан төдийгүй 2017 оны 11-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон. 
  • Хөрөнгө оруулалт хөвөн одов: 2022 оны II улирлын байдлаар Монгол Улсад $518 саяын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь жилийн өмнөхөөс 4.5%, 10 жилийн өмнөхөөс 29% буурчээ. 

Жилд 8.65% чангардаг… 

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2013 онд $1=₮1,392 байв. Харин 2022 оны сүүлд $1=₮3,444 боллоо. Сүүлийн 10 жилд долларын ханш төгрөгийн эсрэг жилд дунджаар 8.65% чангарч байна. Харин бусад валют төгрөгийн эсрэг сүүлийн 10 жилд дунджаар хэдэн хувь чангарсныг харвал,

  • Евро: 6.17% 
  • Иен: 5.47% 
  • Юань: 7.53% тус тус чангарчээ. 

Ийм маягаар жил бүр чангарсаар чангарсаар юанийн ханш төгрөгийн эсрэг 10 жилийн өмнөхөөс 124.6% чангарч, анх удаа ₮501-д хүрээд буй.  

Гадаадын ХО

Төгрөг ийм сул байсаар байвал гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь юу л бол. Жишээ нь, Гадаадын хөрөнгө оруулагч Монголд доллараа төгрөг болгон хөрөнгө оруулбал жил бүр зөвхөн ханшийн алдагдал нь 8.65% байх хүлээлттэй байх нь.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.