• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 2, 2024
Хэвлэлийн мэдээ

Азийн тэргүүлэх "Playtime" хөгжмийн наадам 7 сарын 4-7-нд болно

lemonpress
Lemon Press
5 сарын 2, 2024
5 сарын 2, 2024

Playtime хөгжмийн наадам 7 сарын 4-7-нд Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд болох ба энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй.

Хөгжмийн наадмын үеэр өдөрт 40,000 үзэгч хүлээн авах ба үүний 2000 нь хөгжмийн аялал жуулчлалаар зорин ирж буй жуулчид байх юм. Түүнчлэн 4000 ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллах ба ингэснээр нийслэлийн эдийн засагт нийт ₮8-₮10 тэрбумын нэмүү өртөг бий болгоно гэж тооцоолж буй.

Азидаа тэргүүлэх хөгжмийн хөтөлбөр

Playtime хөгжмийн наадам нь амьд хөгжим, электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэйгөөрөө онцлог юм. 2024 оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирэх ба хөтөлбөр нь Азийн тэргүүлэх фестивалийн хэмжээнд хүрээд буй.

Тодруулбал, нийт 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ хүргэх ба өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин их буюу 21 улсын 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 50 хамтлаг, уран бүтээлчид гадаадаас оролцох аж.

Тогтвортой ногоон хөгжлийг дэмжигч

“Earth. Music. Art. Love” уриан дор залууст хөгжим, урлаг, соёлоор дамжуулан  эерэг хандлагад уриалдаг уг хөгжмийн наадам бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалан ажилладаг.

  • Хог хаягдал: Наадмын хог хаягдлыг ангилагдан дахин боловсруулдаг ба олон удаа ашиглах боломжтой reusable cup нь наадмын нэгэн соёл юм.
  • Таримал ой: Дээрх үзэл санаагаа улам бататган Налайх дүүрэгт байрлах шинэ талбайдаа мод, ургамал тарин таримал ойг нэгээр нэмж буй. Түүнчлэн Монгол орны экосистемийг дэмжих, танин мэдэхүйн ач холбогдолтой хүрээлэн бүтээхээр төлөвлөж байна.
  • Өв соёл: Мөн талбайн төлөвлөлт Монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй байх ба тайзнуудын конcепц, шийдлүүдэд Монгол өв соёлыг агуулсан элементүүд шингээж буй.

Монголын соёл урлагийг түгээгч

Зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль билээ. Энэхүү хөгжмийн бус хөтөлбөр нь хүн төрөлхтний сайн сайхан, сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, сүнслэг байдлаа хадгалахад чиглэсэн хөтөлбөр, бие физиологийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөр, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, бүтээлч шинэлэг сонирхолтой үзүүлбэрүүд, stand-up комедианууд, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд, монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулсан үзэсгэлэн гэх мэт урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна.

Хамтдаа бүтээдэг наадам

НЗДТГ-аас жил бүр ажлын хэсэг байгуулж наадмын аюулгүй байдал, онцгой байдалд анхаарч үзэгчдийг тав тухтай орчинд цагаа өнгөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласаар ирсэн. 

  • Стратегийн түнш: АПУ, Хаан банк, MCS CocaCola, Carrefour,
  • Ивээн тэтгэгчид: Borgio, Calvet,Velvet, Jack daniels, Red bull, Heineken, Novotel, Relx, Icemark, Shoppy, Skytel, Sisley, Toki, Freshpack, Аgula даатгал, UBCab, Ecoflow

Дээрх дурдсан олон хамтрагч байгууллагууд Playtime хөгжмийн наадмыг Азийн тэргүүлэх фестиваль болоход үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ “Ногоон тогтвортой хөгжлийн” үзэл санааг үйл ажиллагаандаа шингээн ажиллаж буй.

Заа тэгээд наадмын тасалбарыг Shoppy.mn-ээр борлуулж байгаа ба 2023 оны үзэгчид 2024 оны тасалбарыг 50% хөнгөлөлттэй үнээр 5 сарын 14-нийг хүртэл авах боломжтой гэнэ шүү.  

Эх сурвалж: Playtime Music Festival

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.