• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 6, 2023
Зах зээл

Монголын ипотекийн корпорац ХХК 17 нас хүрлээ

yld
С.Ангирмаа
10 сарын 6, 2023
10 сарын 6, 2023

Та бидний ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зоригч Монголын ипотекийн корпорац ХХК (МИК) 17 нас хүрлээ. 🎉

 Орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгохоор зорьж буй тэд тус хугацаанд юу хийв? 

 Үүх түүх 

2006 онд Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банк хамтран МИК-ыг байгуулав. Улмаар компани МИК Холдинг ХК (MIK), түүний охин компани MИK OCCK ХХК болон тэдгээрийн охин компани болох ХБҮЦ гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 32 Тусгай зориулалтын компаниудаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж буй. 

  • Эзэмшил: МИК Холдинг ХК-ийн нийт хувьцааны 17.2%-ийг төрийн өмчийн эзэмшлийн байгууллагууд, 82.7%-ийг банк болон хувийн хэвшлийн компаниуд, 0.1%-ийг иргэд тус тус эзэмшиж байна. 

Тэд юу хийв?

МИК арилжааны банкнаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах үйл ажиллагаа эрхэлдэг. Тэд өнгөрсөн 17 жилийн хугацаанд ₮6.1 их наядын ИЗББ гаргажээ. 

  • 155: Мөн МИК нь банк, ББСБ-ын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн болон ОУ-ын ЗЗ-ээс татсан хөрөнгөөр ЗЗ-ийн хүүтэй зээлийг худалдан авах 155 удаагийн хэлцэл хийсэн аж. 
  • $550 сая: Түүнчлэн МИК ОУ-ын хөрөнгийн захаас 2019 оноос хойш нийт $550 саяын хөрөнгө татан төвлөрүүлжээ. Энэ нь ГВАН-ийг нэмэгдүүлсэн явдал болов. 

МИК ба тоо

Өнгөрсөн оны байдлаар нийт хөрөнгө нь жилийн өмнөхөөсөө 7.8% өсөж ₮4.6 их наядад хүрсэн аж. 

  •  ₮6 тэрбум: Түүнчлэн тэдний гаргасан ИЗББ-ын дүн жилийн 2 жилийн өмнөхөөсөө 21.3% нэмэгдэж ₮3.6 их наядад хүрэв. Улмаар тэд өмнөх 2 жилд нь алдагдал хүлээсний эцэст ₮6 тэрбумын ашигтай ажиллажээ. 

Эцэст нь… МИК-ын үйл ажиллагаа орон сууцны зах зээлд эергээр нөлөөлж байгаа нь сайшаалтай. Тайланг нь харахад ч үйл ажиллагаа нь тэлж байгаа нь илт. Гэснээс бид удахгүй ипотекийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлнэ шүү. Stay Tuned!

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.