Та бидний ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зоригч Монголын ипотекийн корпорац ХХК (МИК) 17 нас хүрлээ. 🎉
Орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгохоор зорьж буй тэд тус хугацаанд юу хийв?
Үүх түүх
2006 онд Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банк хамтран МИК-ыг байгуулав. Улмаар компани МИК Холдинг ХК (MIK), түүний охин компани MИK OCCK ХХК болон тэдгээрийн охин компани болох ХБҮЦ гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 32 Тусгай зориулалтын компаниудаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж буй.
Тэд юу хийв?
МИК арилжааны банкнаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах үйл ажиллагаа эрхэлдэг. Тэд өнгөрсөн 17 жилийн хугацаанд ₮6.1 их наядын ИЗББ гаргажээ.
МИК ба тоо
Өнгөрсөн оны байдлаар нийт хөрөнгө нь жилийн өмнөхөөсөө 7.8% өсөж ₮4.6 их наядад хүрсэн аж.
Эцэст нь… МИК-ын үйл ажиллагаа орон сууцны зах зээлд эергээр нөлөөлж байгаа нь сайшаалтай. Тайланг нь харахад ч үйл ажиллагаа нь тэлж байгаа нь илт. Гэснээс бид удахгүй ипотекийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлнэ шүү. Stay Tuned!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.