• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 2, 2023
Уул уурхай

Монгол хүлэмжийн хийн ялгаруулалтаараа 209 орноос 87-д эрэмбэлэгдэх болжээ

yld
С.Ангирмаа
6 сарын 2, 2023
6 сарын 2, 2023

Монголын хүлэмжийн хийн ялгарал 2006 онд 15.6 сая тн байсан бол 10 жилийн дараа 18.9% өсөж хүлэмжийн хийн ялгарлаараа 209 орноос 87-д эрэмбэлэгдэх болсон. Тэгвэл бид энэ асуудалд ямар шийдэл боловсруулав? 

Засгийн газрын оролцоо

Зөвхөн эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарал л гэхэд 11.6 сая тн-д хүрээд буй энэ үед ЗГ 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах зорилт тавьсан. Ингэхдээ эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 49.4%, ХАА-н салбарынхыг 31.3% гэх мэтээр багасгахаар тусгав. Гэхдээ үүнийг бодит болгоход $6.3 тэрбум шаардлагатай. 

Томоохон компанийн оролцоо

Харин томоохон компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж эхлээд буй. Үүний тод жишээ нь MCS Coca-Cola компани. Тэдний хувьд, 

  • Анхдагч: MCS Coca-Cola нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халсан Монголын анхны хүнсний үйлдвэр юм. Тэд Интернейшнл компанитай хамтран $4.5 саяын хөрөнгө оруулалтаар хийн түлшээр ажилладаг, байгальд ээлтэй утаагүй уурын зуух нэвтрүүлснээр 1,200 айлын 1 жилийн нүүрсний хэрэглээтэй тэнцэхүйц буюу 4,800 тн хүлэмжийн хийг бууруулж байгаа аж. 
  • Жижиг ч гэлтгүй: Түүнчлэн, тэд агуулахад ашигладаг ундаа тээвэрлэгчээ бүрэн цахилгаан өргөгчөөр сольсон бөгөөд 2013 оноос хүлэмжийн хий ялгаруулдаггүй, нүүрсхүчлийн хийгээр ажилладаг хөргөгчүүдийг ЗЗ-д нэвтрүүлсэн байна. 
  • Нэмж дурдахад: Компани 1 литр ундаа үйлдвэрлэх тутамд ялгарах хүлэмжийн хийг тооцдог бөгөөд энэ тоо 2022 оны байдлаар жилийн өмнөхөөсөө 6.4% буурч 55.3 гр болжээ. 
  • Цаашид: MCS Coca-Cola 2030 он гэхэд өөрсдийн ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг 25% бууруулахаар зорьж байгаа бөгөөд үүнд хамгийн их нөлөөлж буй эрчим хүчний хэрэглээ болон түгээлтийн машины бензин ашиглалтыг сайжруулах ажлуудыг хийх гэнэ. 

Эцэст нь… Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь дэлхийн дулаарлыг хязгаарлах, экосистем болон хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэйг хэн хүнгүй мэдэх ч үйлдэл хийж буй нь ховор. Тэгэхээр хүн нэг бүр цаашлаад бизнес эрхлэгчид, томоохон компаниуд дор дороо хичээж, MCS Coca-Cola шиг өөрсдийн хүлэмжийн хийн ялгарлыг тооцдог болчихвол ч.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.