• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 5, 2023
Крипто

Биткойны үнэ $41,000-ыг давлаа

yld
С.Ангирмаа
12 сарын 5, 2023
12 сарын 5, 2023

Биткойны үнэ өчигдрийн 15 цагийн байдлаар $41,445-т хүрээд байна. Он гарсаар 149.3% өссөн гэсэн үг. Ер нь цаашид өссөөр л байх болов уу? 

Эвдэгдээгүй $61 мянга

Биткойны үнэ 2017, 2021 онуудад буцалж байсан билээ. Одоогийн $41 мянга хамгийн оргил үнэ юм уу гэвэл үгүй. Учир нь,

  • Оргил цэг: 2017 оны 12-р сард Биткойны үнэ $15,455-т хүрч дээд амжилт тогтоож байв. Үүний дараа 2021 оны 3-р сард Биткойны дээд үнэ шинэчлэгдэж $58,918 болсон. Уг амжилт 7 сарын дараа буюу тус оны 10-р сард шинэчлэгдсэн юм. Харин түүнээс хойш 29 сар өнгөрсөн ч уг $61,318-ын амжилт эвдэгдээгүй байна. 
  • Харин энэ жил: Өнгөрсөн 10-р сард Биткойны дүр зураг 2024 онд сайжрах төлөвтэй байна гээд бичиж байлаа. Биткойны үнэ уг нийтлэлийн дараа л гэхэд 50.2% өсөөд буй. Улмаар энэ жил 2017, 2021 оны дараа бичигдэх өндөр өсөлттэй жил болж байна. 

Яагаад өсөөд байна? 

Биткойны үнэ өсөхөд BlackRock (BLK), Morgan Stanley (MS) зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ биткойн ашиглахыг санал болгож эхэлсэн нь том нөлөөтэй. Үүнээс гадна Америкт Bitcoin Spot ETF-г зөвшөөрөхөөр яригдаж байгаа нь ч олон нийтийн Биткойнд итгэх итгэлийн өдөөсөн. 

  • : Түүнчлэн томоохон ХО-ын банк, сангууд Биткойн эзэмшлээ нэмэгдүүлж байгаа. MicroStrategy (MSTR) л гэхэд 11-р сард нэмж 16,130 Биткойн авсан аж. 
  • Тэгэхээр: 2017, 2020 зэрэг Биткойны үнэ өндөр өссөн жилүүдийг харвал сүүлийн 3 сар буюу 10, 11, 12-р саруудад ногооноор эргэж нэлээд өндөр өссөн байна. Энэ жилийн 10, 11, 12-р саруудад ч мөн Биткойны үнэ 12.5% өсөөд байна. 

Эцэст нь… Юу юугүй крипто зуд дуусаж байгаа юм байна гээд хаа хамаагүй койн аваад байж болохгүй шүү. Монголын койнуудын үнэ IEO үнээсээ дунджаар 64% унаад байгааг санаарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.