• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 6 сарын 12, 2023
Уул уурхай

Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлнэ

lemonpress
А.Пүрэвжаргал
6 сарын 12, 2023
6 сарын 12, 2023

ТТДЦС-ын төслийн тендерийг ойрын хугацаанд зарлаж ирэх намар гэхэд компаниудыг сонгон шалгаруулах тухай ЭХ-ний сайд өнгөрсөн 7 хоногт мэдээллээ. 

Төсөл хэрэгжсэнээр

Өмнийн бүсийн уул уурхайн болон Оюу толгой төслийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Оюу толгойн уурхай нь жилд ойролцоогоор $100 гаруй саяын цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Гүнийн уурхайн олборлолт эхэлснээр энэ тоо ойролцоогоор $200 сая болсон.

  • Сануулахад: Өнгөрсөн онд Монголын нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулсан юм. Улмаар 450 МВт-ын хүчин чадалтай ТТДЦС-ыг төр өөрөө байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон.

Санхүүжилт

Төсөл бүрэн хэрэгжихэд $808 сая шаардлагатай. Уг санхүүжилтийн 30%-ийг хувьцаа эзэмшүүлэх замаар Эрдэнэс Тавантолгой компаниас, 70%-ийг нь ЗГ-ын баталгаа гарган зээлийн хөрөнгөөр барих юм. 

  • Шийдэл: Өнгөрсөн сард 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг үе шаттайгаар барьж байгуулах ТЭЗҮ-ийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, төслийг 300МВт+150МВт гэсэн 2 үед хуваан ашиглалтад оруулахаар болов.

Урьдчилсан тооцооллоор 300 МВт-ын хүчин чадалтай ТТДЦС-ыг барихад $600 орчим сая шаардагдах аж. Үүний 70%-ийг тендер авсан компани, үлдсэн 30% буюу $180 орчим саяыг 3 жилийн хугацаанд Эрдэнэс Тавантолгой компани хариуцна.

Эдийн засгийн үр өгөөж 

  • Оюу толгойн уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тус станцаас хангаснаар гадагшаа урсаж буй $120 орчим саяыг дотооддоо үлдээнэ,
  • Улс, орон нутгийн төсөвт жил бүр $34.5 саяын татвар хураамжийг төвлөрүүлнэ,
  • Говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд 2 ч удаа тендер зарлаад үр дүнд хүрээгүй ТТДЦС-ын төсөл сая нэг хөдөлгөөнд орлоо. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.