• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 15, 2024
Олон улс

Ажлын байрны цомхотгол эдийн засгаас бус хиймэл оюун ухаанаас шалтгаалж эхэллээ

yld
М.Хулан
2 сарын 15, 2024
2 сарын 15, 2024

Сүүлийн үед технологийн салбарынхан 2 жилийн өмнөх цомхотголын трэнд рүүгээ буцаж 2024 он гарав уу үгүй юу ажилчдаа халаад эхэлсэн. Энэ удаад Grammarly-н цомхотгол хийх ээлж ирэв. Гэхдээ тэд бусад шиг зардлаа танах зорилгогүй.

Fresh from the boat

Товчхондоо Grammarly бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа. Ингэхдээ хиймэл оюун ухаан (AI)-т ажлын байр бий болгохын тулд 230 гаруй ажилтнаа цомхотгохоо зарлав. Дээр дурдсанчлан CEO-нх нь хэлснээр “Уг цомхотгол зардлаа танахтай ямар ч холбоогүй бөгөөд компанийн санхүү хүчирхэг хэвээрээ байгааг” онцолсон юм. Сонирхуулахад, тус компанийн ажилчид сүүлийн 5 жил 5 дахин нэмэгдэж 1,000 гаруй ажилтантай болоод буй.

  • Хайртай байсан шүү: Компани үдэж буй ажилтнууддаа доод тал нь 3 сарын үндсэн цалин болон эрүүл мэндийн даатгалын тэтгэмж олгох гэнэ. Үүнээс гадна карьерын зөвлөгөө, өөр ажилд ороход нь туслах жагсаалт хүртэл гаргаад компаниас өгсөн зөөврийн компьютерыг аваад яваарай л гэж.
  • Шинэ хайртдаа бүхнээ: Түүнчлэн цомхотголын мэдэгдэлтэй хамт Grammarly-н CEO цаашид ч технологи хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ илэрхийлсэн гэхээр тэдний хэмнэж болох 230 хүний цалингийн зардал хаашаа явах нь тодорхой биз ээ.

AI-д бол гар татахгүй!

Grammarly тэртээ 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа л өгүүлбэрийн алдаа шалгах, найруулга засах гээд гол функцүүддээ AI ашиглаж байсан. Үүнээс хойш 2 удаа шинэ AI үйлчилгээ нэвтрүүлсний хамгийн сүүлийнх нь өнгөрсөн онд гаргасан генератив AI болох GrammarlyGO. Тус функц нь алдаа шалгах үндсэн үүрэг дээрээ нэмээд өгүүлбэрийн өнгө аясаас эхлээд хэр ойлгомжтой байгаа, хүнд сонирхолтой бичсэн үү, яав, ийв гээд ер нь англи хэл сурч байгаа хүмүүст төдийгүй унаган англи хэлтэй хүмүүст ч маш хэрэгтэй платформ. Иймээс ч өдгөө Grammarly-г Америкийн томоохон 500 компанийн ажилчдын 96% нь ашиглаж байгаа.

Эцэст нь… 2022 онд технологийн компаниудын дийлэнх нь ЭЗ-ийн хүндхэн нөхцөлийг давах гэж ажилтнуудаа халж байсан бол одоо AI-с болж цомхотгох нь ихэссээр. 😪

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.