Үнэт Санхүүгийн Нэгдлийн охин компани "Үнэт Кредит ББСБ" ХХК нь Инвескор Капитал ҮЦК-тай хамтран Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон СЗХ, МҮЦАЭХ-ны холбогдох журмуудын дагуу биржийн бус зах зээл дээр ₮1 саяын нэрлэсэн үнэтэй, 5,000 ширхэг өрийн хэрэгслийг гаргаж нийт ₮5 тэрбумын хөрөнгө оруулалт татах хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагч нарт хаалттай хүрээнд санал болгох зөвшөөрөл авсан юм.
Эхний шатны ₮2.7 тэрбумын өрийн хэрэгслийг хөрөнгө оруулагч нарт хаалттай хүрээнд санал болгон 100%-ийн биелэлтэйгээр амжилттай татан төвлөрүүллээ.
"Үнэт Кредит ББСБ" ХХК нь олон төрөлт санхүүгийн үйлчилгээг 12 дахь жилдээ мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж буй компани билээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.