• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 1, 2024
Бизнес

ТОП-20 компанийн 1 ажилтанд ногдох орлого дунджаар ₮560 сая байна

yld
С.Ангирмаа
5 сарын 1, 2024
5 сарын 1, 2024

Компаниудын бүтээмжийг 1 ажилтанд ногдох орлого, 1 ажилтанд ногдох ашиг гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Тэгвэл МХБ-ийн ТОП-20 индексийн компаниудын нэг ажилтанд ногдох орлого хэд байна вэ? 

Өнөө л уул уурхай

ТОП-20 компанийн 2023 оны орлогыг нийт ажилтных нь тоотой харьцуулж харвал 1 ажилтанд ногдох орлого нь дунджаар ₮560 сая байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд эдгээр компаниудын ажилтан тус бүр компанийнхаа орлогод дунджаар ₮560 саяын хувь нэмэр оруулсан хэрэг. Уг үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь Тавантолгой ХК (TTL). Тэдний 1 ажилтанд ногдох орлого нь бусдаасаа тасархай өндөр буюу ₮3.7 тэрбум байна. Угаас уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.4 дахин их байдаг хойно доо. 

  • Бүтээмж & Өсөлт: Дараагийн өндөр бүтээмжтэй компани бол Монложистикс Холдинг ХК (MLG). Өнгөрсөн онд тэдний борлуулалтын орлого 55% өсөж ₮210 тэрбумд хүрснээр 1 ажилтанд ногдох орлогоороо 2-рт эрэмбэлэгдэж байна.
  • Шил дарам: Цааш нь харвал банк санхүүгийн акулууд 1 ажилтанд ногдох орлогоороо ар араасаа цуварсан харагдана. Салбар дундаа Инвескор ББСБ ХК (INV)-ийн үзүүлэлт хамгийн өндөр аж. Харин ТОП-20 дахь 5 банкны 1 ажилтанд ногдох дундаж орлого ₮414 сая байхад Төрийн банк (SBM)-ных үүнээс 3 дахин бага байна. Хммм… 🤔
  • Баян ходоод: Төрийн 66%-ийн эзэмшил бүхий Монгол шуудан ХК (MNP)-ийн 1 ажилтанд ногдох орлого хамгийн бага буюу ₮16.1 сая аж. Төрийн оролцоотой компаниудын бүтээмж бага байдаг нь жам юм даа.

Олон улс ба Монгол

Дэлхий дахинд 1 ажилтанд ногдох хамгийн их орлоготой компаниудын үзүүлэлтийг гаргадаг олон судалгааны газар, медиа компаниуд бий. Хөрөнгө оруулагчид нь ч энэ үзүүлэлтийг сонирхдог. Манайханд энэ ойлголт танил биш болов уу. Бүтээмжийн асуудал, нарийн нандин тооцоолол, үзүүлэлтийг тоож анхаардаг хүмүүс нь ч ховор. Лимонууд нь энэ хандлагыг бага багаар өөрчлөх гээд хичээж л явна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.