• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 3 сарын 16, 2023
Уул уурхай

Оюу толгой зэсийн томоохон уурхай болно

yld
С.Ангирмаа
3 сарын 16, 2023
3 сарын 16, 2023

Оюу толгойн (ОТ) гүний уурхай ашиглалтад орсонтой холбоотойгоор 2028-2036 онд дунджаар жилд дунджаар 500,000 тонн зэс олборлохоор байгаа билээ. Тэгвэл ОТ-н нөлөө болон зэсийн ирээдүйн талаар тоймлоё.

Oюу толгойн нөлөө

Өмнө нь: Гүний уурхай ашиглалтад орохоос өмнө буюу 2010-2022 онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин нь ₮34 их наядад хүрчээ. Үүний 19% буюу ₮6.46 их наядыг улсын төсөвт төлсөн төлбөрүүд бүрдүүлж буй. Түүнчлэн ОТ өнгөрсөн онд 129.5 мянган тн зэс үйлдвэрлэсэн аж.

Дараа нь: Харин гүний уурхай ашиглалтад орсны дараа хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ гэдэг нь ойролцоогоор 6 сая цахилгаан машин буюу 60 том салхин цахилгаан станцад хангалттай хэмжээ юм. Тиймээс Оюу толгойн жилийн борлуулалт $5 тэрбумд хүрч, Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь 3 дахин нэмэгдэнэ.

Зэсийн ирээдүй

Гүний уурхайтай холбоотойгоор олборлолт нэмэгддэг юм байж. Харин зэсийн үнэ,

  • Эрэлтийн хүчээр: Зэсийн үнэ жилийн өмнөхөөсөө 15.2% унаж $8,566-т хүрээд байгаа бол зэсийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2030 он гэхэд $10 мянгад хүрэх төлөвтэй байгаа юм.
  • Шалтгаан: Мэдээж үнийн өсөлтөд цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн өсөлт чухал нөлөөтэй. Учир нь дэлхий даяарх EV-н борлуулалт 2022 онд 10 саяыг давсан бол 2030 онд 15 саяд хүрэх төлөвтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн үнэ өсөх нь аргагүй биз ээ. 

Цаашид…

Ер нь бол бид зэсийн баяжмалын экспортоос 2022 онд л гэхэд $2.7 тэрбумын орлого олоод буй. Харин гүний уурхайтай холбоотойгоор зэсийн олборлолт нэмэгдэнэ гэдэг нь экспортын орлого болон ДНБ-ийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Заа тэгээд уул уурхайдаа түшиглэж эдийн засгаа өргөжүүлж, солонгоруулах нь чухал байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.