• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 4, 2023
Хэвлэлийн мэдээ

Монгол залуусын бүтээсэн Carepay стартап Google-с $350,000-ын технологийн тэтгэлэг авлаа

lemonpress
Lemon Press
10 сарын 4, 2023
10 сарын 4, 2023

Google болон Astanahub-н хамтарсан Google for startups - Silkway accelerator 2023 хөтөлбөрт Азийн 8 орны 200 гаруй төсөл оролцсоноос Carepay компани шилдэг 15-д шалгаран Казакстан улсын нийслэл Астана хотын Astanahub-д 3 сарын хугацаанд байрлан хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.

Тэгвэл тэд саяхан Google-н $350,000-ын технологийн буцалтгүй тэтгэлэгт тэнцсэн Монгол компани болжээ.

Энэхүү тэтгэлэг нь Google cloud, Firebase, Gmail, Google Ads гэх мэт технологийн компанид амин чухал хэрэгцээ болсон Google-н бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах боломжтой Google-с санхүүжүүлдэг технологийн стартапыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр юм.

Carepay нь Монгол хүн бүрд кэйр, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой технологийн стартап.

Дэлхий даяар хувь хүний санхүүгийн дампуурлын номер нэг шалтгаан нь эрүүл мэндийн асуудал эзэлдэг. Жил бүр 150 сая хүн эрүүл мэндээсээ болж ядуурч, 400 сая хүн санхүүгийн дарамтаас үүдэлтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. 

Монгол улсын хувьд жил бүр 20,000 гаруй өрх айл эрүүл мэндийн шалтгаанаар ядуурч өрхийн нийт зардлын 60%-ийг ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанд зардал эзэлж байгаа  нь нийгмийн маш томоохон суурь асуудал болж байна.

Carepay нь энэхүү асуудлыг төлбөр тооцооны уян хатан нөхцөл бүхий хүн бүр хэрэглэх боломжтой гар утсанд суурилсан апп-аар шийдэхийг зорьж байна.

Хэрэглэгчид Carepay апп-ыг ашигласнаар:

  • ₮5,000 -₮10,000,000-ийн хооронд төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй, барьцаагүй хуваан төлөх,
  • Carepay премиум гишүүнчлэлийн эрх авснаар 3%-50% ийн хөнгөлөлт эдлэх,
  • Хувийн болон улсын эрүүл мэндийн даатгалын хураамжийн төлбөрөө төлөх, даатгал ашигласан үйлчилгээний төлбөрөө даатгалын компаниас нэхэмжлэхгүйгээр шууд гар утсаараа амар хялбараар төлөх,
  • Амжилттай төлөлт бүртээ Care урамшууллын теконжуулсан оноо цуглуулж хөнгөлөлт эдлэх, зээлийн оноогоо нэмүүлэх, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ авахдаа ашиглах,
  • Хүндээр өвдсөн болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлж чадахгүй нь нотлогдсон хүмүүс хандив өргөх зэрэг боломжтой болох гэнэ.

Carepay апп-аар эмийн сан, шүдний эмнэлэг, бүх төрлийн үзлэг оношилгоо, эрүүл мэндийн дагалдах бүтээгдэхүүнүүд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настны асаргааны бүтээгдэхүүн, фитнес гээд танд хэрэгтэй бүх төрлийн кэйр, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болох юм.

Мөн тэд саяхан хүн бүрд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, алхдаг зуршил суулгах зорилготой алхаад Care оноо цуглуулж мөнгө болон түүнтэй адилтгах бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой Gocare гар утасны апп-ны демо хувилбарыг бүтээн олон нийтэд танилцуулсан нь 7 хоногийн дотор 60,000 хэрэглэгчтэй болжээ.

Алхалт нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй арга.

Хэрвээ та 7 хоногт 120 минутаас их алхдаг бол жилийн эрүүл мэнддээ зарцуулах зардлаа 3 дахин бууруулах боломжтой. 

Та өдөр бүр тогтмол 5,000-10,000 алхдаг бол өдөр бүр 840 секундээр урт наслах, 7 хоногийн дотор 500гр  турах, аливаа гэнэтийн үхлээс 80% урьдчилан сэргийлэх боломжтой болдог гэнэ.

Хэрвээ та яг одоо гар утсандаа Carepay апп-ыг татаж суулгах бол ЭНД, Gocare апп-ыг татаж суулгах бол ЭНД дараарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.