• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 28, 2024
Эдийн засаг

Говь ХК ноолуур бэлтгэлд зориулж ₮9.5 тэрбумын зээл авна

yld
Б.Батчимэг
5 сарын 28, 2024
5 сарын 28, 2024

Говь (GOV) ХК Голомт Банк (GLMT) ХК-иас ноолуур бэлтгэлд зориулсан ₮9.5 тэрбумын зээлийг авахаар болжээ. Тус зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 5%-ийн хүүтэй зээлж буй. Энэ ямар учиртай зээл вэ? Ер нь компанийн эргэн тойронд юу болж байна? 

Говийн амбиц

Говь ХК өнгөрсөн онд 500 тн ноолуур бэлтгэсэн нь нийт зах зээлийн 5%-ийг эзэлсэн байдаг. Компани уг дүнг ойрын 5 жилдээ 20%-д, цаашдаа 50%-д хүргэх зорилготой. Тиймээс тэд энэ амбицынхаа хүрээнд буюу ноолуур бэлтгэлд зориулж ₮9.5 тэрбумын зээл авч буй. Гэснээс компани хэр их өр зээлтэй байгаа билээ?

  • Нийт зээл: Энэ оны I улирлын байдлаар компанийн нийт өр төлбөрийн хэмжээ ₮339.8 тэрбумд хүрчээ. Үүний 77.9% нь богино хугацаат зээл, үлдсэн хэсэг нь урт хугацаат зээл аж. Тэгэхээр ирэх жилүүдэд эдгээр зээлээс гадна ₮9.5 тэрбумын зээлээ 1 жилийн дотор төлөх нь. Сонирхуулахад, тэд энэ жил ₮12.6 тэрбумын ашигтай ажиллах зорилт тавьсан гэж байгаа. 

Хувьцаагаа эргүүлж авна 

Цаашлаад, Говь ХК-ийн тухайд энэ жил хувьцаа эзэмшилд нь нэлээд том өөрчлөлт орсон. Тодруулбал, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Таван Богд Холдингс ХХК нь 2024 оны 3-р сард хувь эзэмшлээ нэмэгдүүлэн 85.29%-д хүргэсэн. Ингэснээр тэд компанийн хуулийн дагуу өөрийн эзэмшлийн хувьцаагаа компанид буцаан худалдах хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчийн хувьцааг нь 6 сарын 5 хүртэл худалдан авч буй.

  • Хардлага: Тус шийдвэртэй холбоотойгоор Говь ХК эргээд ХХК болох нь уу гэсэн хардлага олон нийтийн дунд гарсан. Харин компанийн зүгээс дээрх шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хангах, тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой төдийгүй цаашид ч олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэвээр байна гэдгээ мэдэгдсэн билээ.  

Эцэст нь… Ерөнхийдөө бол компани зээлийн санхүүжилтээрээ ноолуур бэлтгэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх нь. Нэмээд тэд энэ жил маркетингийн зардлаа бууруулж, хямдрал урамшууллын хувь хэмжээг багасгаснаар ашигт ажиллагаа руу шилжинэ гэж харж буй. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар ч энэ жил ашигтай ажиллаж, ногдол ашиг тараахаар таамаглаж байгаагаа мэдэгдсэн. Тэгэхээр оны сүүлээр Говь ХК-ийн ашигтай тайланг харах нь уу, яах нь уу? 🤔

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.