
Хятад болон Оросын нөлөөлөл Монголд байдаг гээд хааяадаа жиг, жуг яригддаг. Энэ удаад DW Akademie болон Nest Center, Монголын баримт шалгах төвийн хамтарсан Оросын нийгмийн сүлжээг ашиглан хэрхэн монголчуудын дунд худал мэдээлэл тарааж, нөлөөлж буй судалгаатай танилцъя.
👀 Facebook дээрх дайн
Дэлхий даяар цахим ертөнц орчин цагийн хамгийн нөлөө бүхий, аймшигтай зэвсэг болоод буй. Ядаж байхад 3.5 сая хүн амтай Монгол Улсын гар утас идэвхтэй хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 5 саяыг давсныг хэлэх үү цахим ертөнцөд хуулиа баталж, шүүн таслах ажиллагаа явуулах нь энүүхэнд. DW Akademie-н судлаачийн хэлснээр дор хаяж 2022 оноос хойш Орос манайд мэдээллээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх болжээ. Гол суваг нь Facebook.
Анзаарч байсан бол улс төрийн томоохон шийдвэр, харлуулалт, гүтгэлэг яг ижил гарчигтай ч өөр, өөр FB мэдээний гэх тодотголтой хаягуудаар зэрэг цацагддаг.
😐 Ураны хэлэлцээр, Путины айлчлал
Судалгааны багийнхны мэдээлснээр ураны хэлцэл болон Путины Монгол дахь айлчлал гэхчлэн 2 орны харилцааны чухал үеүдэд Оросын Монгол руу чиглэсэн худал мэдээлэл асар ихээр нэмэгддэг аж. Өөрсдийн жишээг хуваалцахад, ураны асуудал ид яригдаж байх үед нийтлэгдсэн Uran AI хэмээх барилгын дизайны компанийн ярилцлага доор асар ихээр ураныг эсэргүүцсэн коммент цугларч байв. Бодох л асуудал…
Ганц манайд гэлтгүй Орос аливаа улсын иргэдэд мэдээллээр нөлөөлөх гэж оролддог. Тухайлбал, 2021 оны Capitol-н халдлага ч Оросын худал мэдээллээс үүдсэн гэж Америкийн тагнуулын агентлагууд нь мэдээлж байсан юм даа.
Эцэст нь… Цахим орчин дахь тархи угаалтыг гадаад, дотоодоос асар их хийх болсон. Мэдээллээ шүүн тунгааж, ялгаж салгах нь саруул ухаант уншигч таны асуудал юм шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.