
Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны Бритто картыг хэрэглэдэг хүмүүс байна уу? Эл карт дээрх “Happy Art”-г амилуулагч Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд иржээ. Түүний брэндийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
🎨🌈 Өнгө бол бизнесийн хэл
Бразилд төрж, Майамид уран бүтээлээ хөгжүүлсэн Ромеро Бритто нь тод өнгө, зузаан хар хүрээ, геометр хээ, зүрх болон амьтдын дүрслэлээрээ танигдсан поп-арт уран бүтээлч. Түүний гол онцлог нь зөвхөн зураг зурах бус, өөрийн дүрслэлийн хэв маягийг лиценз, бүтээгдэхүүн, брэндийн хамтын ажиллагаа болгон хувиргасан явдал юм.
💠💪 Disney-с Skechers хүртэл
Бриттогийн хамтын ажиллагаа олон салбарыг хамардаг. Disney (DIS), Apple (AAPL), Coca-Cola (KO), Puma, Samsung (005930.KS), LG (066570.KS) гээд бидний мэдэх олон компаниуд BRITTO®-той хамтарч байжээ. Хамгийн шинэ жишээ нь энэ оны 6-р сард Skechers x Britto хамтын ажиллагаагаар Бриттогийн бүтээлүүдийг гутал, хувцсанд шингээжээ.
Эцэст нь… Заа ийм нэг артист иржээ цаа чинь. Сошиал хаяг нь хүртэл 2.9 сая дагагчтай аж. Гэснээс ХХБ Бритто карт гаргаснаар Монголын виза картын зах зээлд эзлэх хувь нь 14%-иас 25% болж өссөн гэсэн шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.